Олон улсын ахмадын өдрийн баярын мэндчилгээ
Монгол улсын өнцөг булан бүрт амьдарч буй азай буурлууддаа Олон улсын ахмадын өдрийн халуун мэндчилгээг дэвшүүлж байна.
Монгол улсын үө үөийн түүхийг бүтээлцэж. бичиж өвлүүлдэг, хөдөлмөрч, амьдралын урт замд ухаажиж, туршлагаждаг ахмад үеийнхний хөгжлийг олон улсын жишигт хүргэхийн төлөө ахмад настны онцлог, нийгмийн оролцоо, нийгмийн хамгаалал, амьжиргааны баталгаа, эрүүл мэнд гэх мэт ахмадуудад хамааралтай бүх асуудлын өнөөгийн бодит байдалд судалгаа хийж, нийгмийн ухамсарыг зөв хандлагаар төлөвшүүлэх шат дараалсан ажпуудыг цаг хугацаатай уралдан хийх асуудал тулгамдаж байна.
Манай улс ардчилал. зах зээлийн зам руу шилжсэнээр шинээр хөгжүүлэх буй нийгэмдээ ахмад үеийн хөгжлийн асуудал. ахмад хүний сэтгэлгээ. ахмадуудад үйлчилэх үйлчилгээ ил тод. тэгш шударга байх. ахмадуудын нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох оролцоог хэрэгжүүлэх нийгмийн халамж хамгаалалд хамрагдах эрхээ ямар ч дарамт шахалтгүйгээр эдлэх. алдагдсан боломж чадвараа нөхөн сэргээх, нэр төр эрхэм зэргээ хүндлүүлэх гэх мэт зарчимууд үйлчлэх шаардлага байгаа ч эдгээр шаардлагуудыг хууль эрх зүйн дагуу хуульчлан тогтоогоогүй байна.
Монгол улсын хүн амын 10%-ыг ахмад настнууд эзэлж байна. 2024 он гэхэд манай улсын хүн амын ахмад настан 17%-д хүрэх урьдчилан мэдээ байна. Өнгөрсөнгүй өнөөдөр: өнөөдөргүй ирээдүй гэж байхгүй. Ертөнцийн жамаар хэн ч ахмад болох нь дамжиггүй юм. Монголын Ахмадын Чөлөөт Холбоо нь өнөөдрийн болон ирээдүйн ахмад үеийг дэлхийн бусад орны ахмад настны эдэлж буй эрхийг эдэлж. хүн төрөлхтний хөгжлөөс дутахгүйгээр үнэлгээнд хүрэх. нийт ахмадуудын сэтгэлд нийцсэн Ахмадын эрхийн хууль батлуулах. ахмадын үйл ажиллагааны бахархан дуурайх дундрашгүй туршлагатай. нийт ахмадууддаа жигд хүрч ажилладаг улс болгох алсын зорилго тавин богино хугацаанд чамлахааргүй амжилт гарган ажиллаж Олон улсын ахмадын өдрийг угтаж байгаадаа баяртай байна.
Хүн хэлэхээс нааш ухаардаггүй, цаас чихэхээс нааш цоордоггүй гэсэн мэргэн сургаалийн адил ахмадууд эвлэлдэн нэгдэж МАЧХ үүсгэн байгуулагдаж ахмадуудад тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө тууштай тэмцээгүй бол бид доорх амжилтуудад хүрэх боломжгүй байсан нь түүхэн үнэн юм. Ахмад настны нийтлэг эрх ашгийн төлөө тууштай ажилласны ҮР дүнд:
1. Ахмадын асуудал нэг яамны хэмжээнд байсныг Засгийн газрын хэмжээнд хүргэлээ.
2. Ахмад настан гэж ялгаварлагдахгүй Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх. үг хэлэх, жагсаж цуглах. эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх: хариуцлагаа хүлээх эрх зүйт төрд амьдарч байгааг нийгэмд ойлгууллаа.
3. Намын үзэл сурталд хүлэгдэхгүй: намаас ангид чөлөөтэй амьдрах боломж байгааг ахмадуудад мэдрүүллээ.
4. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 32.000 төгрөг байсан нь 230.000 төгрөгт. хувь тэнцүүлсэн тэтгэвэр 20.000 төгрөг байсан нь 195.000 төгрөгт. дундаж тэтгэвэр 37.050 төгрөг байсан нь 283.800 төгрөгт хүрлээ.
5. Алдарт эхийн одонгүй, тэтгэлэггүй байсан эхчүүд нэг, хоёрдугаар одонгоо зүүж жилд 100 -200 мянган төгрөг авдаг болсон.
6. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө хүйтэн бууны өмнөөс амь эрсэн тэмцэж байсан ахмад дайчид сард 8000 төгрөгийн тэтгэлэгтэй өөр ямар халамж үйлчилгээгүй байсан нь сард 200.000 төгрөгийн тэтгэлэгтэй. улсаас 35.000 сая төгрөгтэй тэнцэх орон сууцтай боллоо.
7. 2005 он хүртэл Ахмад настны нийгмийн харилцааг зохицуулах хуульгүй яваад 2005 оны 12-р сараас хойш алдаатай ч гэсэн Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуультай болсон.
8. 2013 он хүртэл АННХтХуулийг огт сурталчилаагүй байсан бол одоо энэ хуулийг улсын хэмжээнд ахмадуудын гар дээр хэвлүүлэн хүргэж, 80.000 шахам ахмадуудаас саналыг нь авч хуулийг шинэчлэх ХАХНХЯ-ны ажпын хэсэгт хүргүүлээд байна.
9 Ахмадуудаас тэтгэврийн зээлийн хүүг сард 2%. жилд 24% авч байсан бол одоо сард 1,5%, жилд 18% болж буурсан. Гэвч зээлийн хүүг өндөр байна гэж үзэн бууруулах. нас барсан ахмадын зээлийн хүүг тэглэх ажлуудыг эрчимтэй өрнүүлж, энэ асуудлыг шийдвэр гаргагчдаас шаардсаар байна.
10. Зуугаас дээш настай ахмадуудыг эзэнгүй орхисон байсан нь одоо Ерөнхийлөгчийн анхаарал. хүндэтгэлд хамрагдаад байна. Бид зуугаас дээш настай 2 ахмадад үнэгүй орон сууц олгох ажлыг санаачлан хэрэгжүүллээ.
11. Анх удаа Ахмадыг сонсох тогтмол утас ажилуулж, АИтасГ тп сайт нээж, интертэн ертөнцтэй хөл нийлүүллээ
12. Анх удаа Ахмадын байгууллагын салбар бүр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ. данстай. тамгатай бие даан хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах боломжтой боллоо.
13. Төрийн болон салбарын. байгууллагын шагналд амжилттай ажилласан хөдөлмөрөө зайлшгүй үнэлүүлэх шаардлагатай ахмад настанг хүнд сурталгүй. элдэв төлбөргүйгээр хамруулах ажил амжилттай хэрэгжиж байна. Одоогоор төрийн шагналд 210, салбар яамдын шагналаар 252, байгууллагын шагналаар 1300 ахмад настнууд шагнагдаад байна.
14. Ахмадын байгууллагын салбарын ажлыг хариуцан хийж байгаа удирдах ажилчдын зөвлөгөөнийг аймаг бүр дээр зохион байгуулж хэвшүүллээ.
15. Олон улсын ахмадын байгууллагуудын туршлагаас суралцаж, тэдэнтэй хамтран ажиллах үйл ажиллагаа зохион байгуулах гэх зэрэг олон төрлийн ажлуудыг хэрэгжүүлж байгаа ажил үйлсээ цохон тэмдэглэхэд талархалтай байна.
Ахмадыг сонсох 70001181 утсанд 7920 ахмад настан хандаж. 6672 ахмад настан мэдээлэл түгээлээ. МАЧХ-ны шуудангийн 2436 тоот хайрцагаар 10338 ахамад настан захидал. өргөдөл. хүсэлт. шүүмжлэл. зөвлөмжөө илгээлээ. 648 ахмад настан биечлэн уулзаж, харилцан мэдээлэл солилцлоо. Нийт 138.000 ахмад настанд сургалт явууллаа.
Ахмадуудыг ялгаварлан гадуурхаж, эзгүйдүүлж, хагалан бутаргаж, улс төрийн зорилгоор ашиглаж олон жилийг өнгөрөөсөн хуримтлагдсан хуучирсан асуудлуудыг засаж залруулан шинэ зам руу хөтлөн оруулахыг зорьж, монголын өнөөгийн болон ирээдүйн ахмадын нийтлэг эрх ашгийн төлөө ямар ч саадыг үл хайхран тууштай ажиллах болно.
Юугаар ч хэмжих боломжгүй үнэт баялаг болсон ахмадууд Та бүхэндээ эрүүл энх. аз жаргалыг хүсчг дүүрэн баян түвшин сайхан бүхнийг бэлэгдэн ерөөе.
ӨРЛӨГ ТУҮХИЙН ӨМНӨ ӨВӨГДЭЭДСИЙН БУЯН ЗАЯА МӨНХӨНД ДЭЛГЭРЧ БАЙГ
МОНГОЛЫН АХМАДЫН ЧӨЛӨӨТ ХОЛБОО