Жил бүрийн 10-р сарын нэгний өдрийг ахмадын баярын өдөр болгон тэмдэглэдэг.
2015.10.03

Зөвхөн ахмадын баяраар тэднийг санадаг биш сургамж авч төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой

Жил бүрийн 10-р сарын нэгний өдрийг ахмадын баярын өдөр болгон тэмдэглэдэг.

Энэ өдрийг албан байгууллагууд ахмад ажилчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх зэргээр тэмдэглэдэг уламжлалтай. Жилд ганцхан удаа тохиох энэ өдрийг ахмадад тулгамдаад байгаа асуудлыг сонсож шийдвэрлэхэд төрийн бодлогод тусгуулах зэргээр үр бүтээлтэй өнгөрүүлдэг болохыг ахмадууд хүсч байна.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Бид түүхээсээ сургамж авч, түүхээрээ тэжээгдэн амьдрах ёстой. Тиймээс ахмадууд маань бидний улс орны хөгжил цэцэглэлтэд бүх зүйлээр гар бие оролцсон, холбоотой улс. Тиймээс зөвхөн ахмадын баяраар тэднийг санадаг биш тэднээсээ сургамж авч, сургааль үг саналыг сонсож, төр засгийнхаа бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж боддог.

Залуу нас хөдөлөмөр бүтээлээ эх орондоо хийж бүтээхээ зориулж гавьяаны амралтаа авсан өндөр настангуудад төрөөс тэтгэвэр олгохоос өөр доривтой нийгмийн халамж үзүүлээгүй. Мөн тэтгэврийн хувь хэмжээ нь харилцан адилгүй байдаг гэх мэт олон бэрхшээлтэй асуудлыг ярьж байсан. Манайд ядаж л эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй бүрэн авч чадахгүй байгааг хэлж байлаа.