2015.10.03

Манай улс ахмадын хөдөлмөрч занг нийгмийн хөгжилд оролцуулахдаа маш сул

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ярилцалагын цагтаа МАЧХ-ны тэргүүн Г.Баасанг урилаа.  

Таньд ахмадын баярын мэнд хүргье?

-Баярлалаа, Мөн МУ-ын нийт ахмадууддаа Олон улсын ахмадын баярын мэнд хүргье.

10-р сарыг Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар болгон албан ёсоор зарлалаа. Өнөөдөр манай улсад ойролцоогоор 300 мянга гаруй өндөр настан тэтгэвэр авдаг ахмадууд байдаг. Эдгээр ахмадууд маань шаардлага хангаж чадаж байна уу? Нэн тэргүүнд ямар асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа вэ?

-Ахмадын эрүүл мэнд гэдэг бол маш чухал. Бүрэн дүүрэн үйлчилгээ авч чадахгүй байгаа. Ерөнхий эмнэлгээр явахаад насны доройтол гэдэг онш л тавьдаг. Ахмадад тусгайлан үйлчилдэг, ахмадын эмнэлэг, оношилгооны төвүүдийг нээх хэрэгтэй байна.

Яг одоо судалгаагаар нийт ахмадын 68 хувь нь гэр хороололд амьдардаг дүн байдаг. Бусад оронд амхадыг орон сууцанд тав тухтай амьдруулах зорилго тавьж, ахмадын орон сууц гэдэг хууль байдаг.

-Өнөөдөр ахмадууд 21-р зуунаа дагаад орон сууцанд амьдрахыг хүсч байгаа. Тэгэхээр ахмадын орон сууцны хуулийг батлах цаг нь болсон. Энэ хуулийг баталж байж орон сууцны зохицуулалтыг хийх ёстой.

Ахмадуудын таван хувь нь л тэтгэврээс гадна орлоготой гэж байсан. Тэр хүмүүсийг өндөр настны тэтгэвэрт гарсан ч гэсэн ажлаа үргэлжлүүлэх эсвэл өөр салбарт хөрвөх боломжийг гадны орнуудад маш өргөнөөр зохион байгуулагддаг?

-Монгол хүн, тэр дундаа ахмадууд маш хөдөлмөрч залуу насаа ажиллаж өнгөрөөсөн учраас. Цаг ямагт хөдөлмөрлөхийг хүсдэг. Манай улс ахмадын хөдөлмөрч занг нийгмийн хөгжил дэвшил рүү татан оруулцуулах нь сул байгаа. Хөдөлмөрийн яам бий болсноор ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ бий болсонч хангалтгүй байгаа. Тиймээс илүү их ажлын байр нээж өгөх шаардлага бий.

Өнгөрсөн жилүүдэд  ахмадын 95 хувь нь банкинд зээлтэй байгаа, яагаад зээлийн хүүг бууруулах, зээлийг тэглэх тал дээр ажил хийдэггүй юм бэ гэж та асуулга тавьж байсан. Гэтэл өнөөдөр энэ тоо буураагүй л байна?

-Тийн өөрчлөлт гараагүй байгаа. Банкуудад нийгмийн хариуцага гэж байх ёстой. Нийт зээл авч байгаа тэтгэвэрийнхэний 78 хувь нь зээлийн мөнгөө гэр бүлдээ үр хүүхдүүддээ зориулж байгаа. Үүнээс харахад ахмадын эдийн засгийн амьжиргааны баталгаа сул байгаа.

Хоёрдугаарт нийгмийн хэцүү давхрагыг ахмадууд үүрч яваа гэсэн дүр зураг харагддаг. Зээлийг хүүг буулгах олон асуудал тавьж байсн ч үүнийг буулгах сонирхол байхгүй байна. Энэ нь цаанаа эдийн засгийн сонирхолд харшилж байгаан байна гэж би тааж байгаа. 

Бүрэн эхээр нь бичлэгээс ....