МАЧХ-ны тэргүүн Г.Баасан
2015.10.03

Тэтгэврийн зээл сарын 1.5, жилийн 18 хувийн хүүтэй байгаа

Монгол Тв өнөөдрийн ярилцлагын буланд МАЧХ-ны тэргүүн Г.Баасан хүрэлцэн ирлээ.

Юуны өмнө таньд баярын мэнд хүргье?

-За баярлалаа. Ний т МУ-ын нийт ахмадууддаа Олон улсын ахмадын баярын мэнд хүргье.

Голчлон нэг зүйлийг тодруулья. Гавьяаны амралт бол насаараа хөдөлмөрлөсний үр дүнгээ эдлэхийг хэлж байгаа гэж бодож байна. Өнөөдөр 300 гаруй мянган тэтгэврийн насныхны хэдэн хувь нь гавьяаны амралтаа сайхан эдэлж чадаж байгаа бол?

-Энэ сайхан ахмадын баяраар тоо баримт дурдий. Гэхдээ энэ тоо хар талдаа. Ярихаас өөр арагагүй байдалд ороод байна. Үүнийг хэлж байж л засах ёстой. Нийт тэтгэвэр авагчдийн таван хувь нь л нэмэлт орлоготой байгаа.

Үлдсэн 95 хувь нь зөвхөн тэтгэвэрээр амьдарч банйа. Өнөөдөр гавьяаны амралтаа авсан хэдий ч гараа хумхиад суух дургуй байгаа. Насаараа ажил хийсэн учраас ажил хиймээр байгаа ч авдаггүй, авсан хойноо цалин мөнгө өгдөггүй, шимтгэл их авч байгаа гэх мэт асуудал их байгаа.

Манайд цагаан сараар эсвэл ахмадын баяраар ахмадуудаа цуглуулж цайны ааг, сүү төдийхөн өгөөд баярлуулчихдаг. Хэрэв би тэтгэвэрт гарвал тэтгэвэр маань үр хүүхдүүдээсээ царай алдаад байхгүй дайны тэтгэврийн мөнгө, эсвэл өөрийнхөө хүчээр хамт олныхоо дунд ажиллаж мөнгөө олдог байвал их тааламжтай том бэлэг байх болно. Үүн дээр таны бодол?

-Үнэхээр хоёр өдөр л ахмадаа хардаг бусад өдөр таг мартдаг энэ бол туйлын үнэн. Мөн тэтгэврийн хэмжээ бол залуу насандаа дутахгүй амьдарч байсан шигээ гавьяаны амралтаа аваад бас дутахгүй амьдрах тэр эдийн засгийн үзүүлэлтийг хэлдэг. Гэтэл манайд шугман тогтолцоотой. Тавхан жилийн дунджийг тооцож тэтгэвэр тогтоодог.

Би 32 жил улсад ажилласан байлаа гэхэд миний таван жилийн дунджаар л гарна. Уг нь 32 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгаа шүү дээ. Тэгэхээр хэзээ ч энэ тэтгэвэр сэтгэл хүрхээр гарагүй. Хоёрдугаарт манай ахмадууд гарсан тэтгэврээ өөрсдөө хэрэглэж чадахгүй байна. Нийт иргэдийн 90 хувь нь тэтгэврийн зээлтэй. Үүний 87 хувийг гэр бүлдээ зориулдаг.

Нэг үгээр монголын төр ахмадуудаа эдийн засгийн уналтад оруулцан байна. Зээл авч байгаагаар далимдуулж тэтгэврийн зээл нь банкинд маш өндөр хүүтэй байдаг. Сарын 1,5, жилийн 18 шүү дээ. Үүнийг буулгахын төлөө ажиллаж байна. Мөн настай хүн зээл аваад нас барахад гэр бүл нь төлдөг. Монгол хүн өртэй тэнгэрт хальж байна даа.

Үнэхээр өнгөрсөн жил тэтгэрийг нэмсэн хэдий ч бага тэтгэвэр авдаг хүмүүст төдийлөн тус болсонгүй гэж ярьж байна?

- Mогтоолцоогоо өөрчлөх цаг нь болсон. УИХ-д гишүүн болсон хүмүүсээс гавьяаны амралтад гарсан хүн байхгүй байна. Тэгэхээр зовлонг нь амсахгүй байна.

Өнөөдөр мөнгө байхгүй эдийн засаг хямарсан гэдэг үгийг сонсмооргүй байна. Гурван сая хүнийг тэжээж чадахгүй тийм дорой буурай дайн дажин болоогүй. Энэ нь төр барьж байгаа хүмүүс маань ахмад болно гэдгээ ойлгох хэрэгтэй.

Бүрэн эхээр нь бичлэгээс...