МАЧХ-ны тэргүүн Г.Баасан
2015.10.08

Тэтгэвэр авагчдын 10 хүн тутмын 8 нь зээлтэй

Ярилцах цаг эхэлж байна. Энэ удаагийн зочноор МАЧХ-ны тэргүүн Г.Баасан хүрэлцэн ирсэн байна.

Олон улсын ахмадын өдөр гээд байгаа нь баяр юм уу, өдөр юм уу?

-Энэ бол олон услын ахмадын өдөр юм. Ахмадад тулгамдаж байгаа асуудал юу байна. Сайн сайхан зүйл юу байна, цааш нь шийдүүлэх зүйл юу байна үүнийг ярьж хэлэлцэн уриалга гаргадаг өдөр юм. Манай Монголчууд баярт дуртай болохоор нэг өдөр тусгайрлан товлонгуут л баярт тооцчихдог шүү дээ. Тэр чиглэлдээ л орчихоод байна. Тэр бол социалист сэтгэлгээ л дээ.

Бид Ардчилсан сэтгэлгээндээ орох хэрэгтэй байна. Шуударга хэлэхэд ахмадын асуудлыг ярьдаг өдөр юм. Тиймээс өнөөдөр монголын ахмадууд асуудалтай байгаа, асуудалгүй ахмад их цөөхөн бий. Нийт ахмадуудын нэг хувь нь л асуудалгүй байгаа тэр нь өндөр тэтгэвэр авдаг улс. Бусад бүх хүмүүс асуудалтай.

Энэ өдрийг яаж өнгөрүүлэх ёстой бэ?

-Бидний харж байгаагаар 10-сарын 1-нээс өмнө тэр өдөр юу шийдвэрлүүлэхийг харж байгаа юм гэдгийг судлаад тогтоогоод тэрийг нь 10-р сарын нэгний өдөр эцэслэн шийддэг тийм л өдөр байх ёстой.

Ахмадын баярын өдөр гэж зарлаад хаа сайгүй ахмадуудаа хүлээн аваад гарын бэлэг өгөөл өнгөрөөд байна л даа?

-Монгол улсад 1990 он гарснаар эрх зүйт төр гарсан. Даанч харамсалтай нь намын ноёрхол байгаад л байна. Эрх зүйт төр гарснаас 15 жилийн турш ахмадуудад ямар ч эрх зүйн зохицуулалт байгаагүй. 2005 оны 12-р сард Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль гэж гарсан. Тэр хуулинд ахмадыг сар шинийн баяраар, 10-р сарын нэгнээр хүндэтгэл үзүүлнэ гээд заачихсан. Бусад өдөр нь хүндлэхгүй гэсэн үг. Яг тэр утгаараа ч бусад өдөр нь хүндлэхгүй байгаа.

Хүндэлнэ гэдэг нь ямар утгатай үг вэ? Хоол өгнө гэсэн үг үү?

-Хүндэлнэ гэхээр хоол, бэлэг өгөх, хамт олноор нь уулзуулах өнөөдрийн байгаа хэлбэр. Уг нь миний харж байгаагаар бол хүндлэл гэдэг нь өдөр тутам, цаг тутам байх ёстой. Хоёрдугаарт онцлогтой өдрүүдээр нь ахмадын асуудлыг нь шийддэг өдөр байх ёстой. Монгол улсын шийдвэр тэр өдөр ахмадуудад таатай байдаг л байх юм. Энэ нь эрх зүйт төрд байх эрүүл үзэгдэл.

Гэвч одоо бол өвчилсөн үзэгдэл яваад байна. Харин ч намууд бүгд дэргэдээ ахмадын байгууллагатай. Монголын ахмадуудыг хуваагаад авчихсан. Тэр нь бол сонгуульд ашиглах зорилготой. Мөн ахмадын нэрээр маш их хөрөнгө иддэг. Шударгаар хэлэхэд цагаан сар болон 10-р сарын нэгэн бол ахмадын нэрээр мөнгө идэх өдөр л гэж хардаг. 

Бүрэн эхээр нь бичлэгээс ....