Нийт тэтгэвэр авагчдын 87 хувь нь тэтгэврийн зээлтэй байгаа
Жил болгон 10-р сарын нэгэн бол Ахмадын баярын өдрийг тэмдэглэдэг.
Уламжлалт энэ баярын өдрийг тохиолдуулан манай ахмадуудад тулгамдаж байгаа асуудал юу байгааг хөндөн ярилцахаар өнөөдрийн “Топ сэдэв” нэвтрүүлгийг ахмадууддаа зориулж байна.
Өнөөдрийн дугаарын зочиноор МАЧХ-ны тэргүүн Г.Баасан, Армийн ахмадын холбоочдын нийгэмлэгрийн удирдах зөвлөлийн гишүүн Баттогтох, СХД-ын хоёрдугаар хорооны ахмад настан Чанцал, МАЧХ-ны гишүүн Амгаланбаатар нар хүрэлцэн ирсэн байна.
- Ахмадуудын баярын өдөрт зориулан МАЧХ ямар асуудлыг баяр тэмдэглэхээс илүүтэй шийдэхээр зорилго болгосон бэ?
МАЧХ-ны тэргүүн Г.Баасан:
- Нийт үзэгч ахмадууддаа халуун мэнд хүргье. Монголын ахмадууд гэдэг бол нийгмийн тэргүүлэх хүчин, нийгмийг бүтээн байгуулсан, ажил амьдралын арвин туршлагатай хүмүүс байгаа. Гэхдээ ахмадуудын амьдралд шийдвэрлэгдээгүй олон асуудал үлдсэн үүнийг шийдэхийн тулд цаг хугацаатай уралдаж ажиллаж байна. Энэ жил ахмадуудад тулгамдаж байгаа гол асуудал бол хамгийн нэн тэргүүнд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, тэтгэврийн зээлтэй байгаад нас барсан ахмадуудын зээлийг тэглэх асуудал нь хамгийн чухал байна.
Дараагаар бид эрх зүйт төрд амьдарч байгаа болохоор ахмадуудын эрхийг бүрэн дүүрэн хамгаалж чадсан хуультай болохын тулд ихээр чармайн ажиллаж байна. Гуравт ахмадууд маань орон сууцанд амьдрахыг хөдөө гадааны гэхгүй хүсч байгаа. Энэ бол тулгамдсан асуудлын маш дээгүүрт явж байгаа.
Удахгүй 10-р сарын 17-нд Монгол улсын нийт ахмадуудын эрх ашгийг хөндсөн Ахмад настны хоёрдугаар зөвлөгөөн болох гэж байгаа. Зөвлөгөөний бэлтгэл ажилд бас анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Ахмад настанд тохирсон эмчилгээ, оношилгоо, үйлчилгээ ховор байгааг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Энэ жил ахмадуудын ам сайтай байгаа асуудал бол энэ жилээс ахмадууд сайн амарч байгаа. Амралтанд явахад нээлттэй болсонд ам сайтай байгаа. Бусад асуудал сайн биш байгаа ч мэдлэг мэдээлэл олгохын тулд ажиллаж байна.
/Хоёрдугаар хэсэг/
- СХД-ын хоёрдугаар хорооны ахмад настан Чанцал гуай ирсэн таны хувьд Ахмадад тулгамдсан ямар асуудал байна?
Миний хувьд хороон ахмадад зориулсан олон ажил хийж байгаа ч дутагдалтай санагддаг. Учир нь би настай хүн, манай гэр бүлийн хүн мөн 70 гарцан хүн байна. Хороон дээр явагдаж байгаа ажлууд хүн болгонд хүрч чадахгүй байна гэж бодож байгаа. Жишээлбэл манай худ өрх толгойлсон настан бий. Тэгтэл ямарч баяр хүндэтгэлд оролцдоггүй, дэмжлэг тусламж авдаггүй үүнээс харахад хорооноос зохион байгуулж байгаа ажил хүндээ бүрэн хүрэхгүй байгаа.
Миний хувьд гэхэд хороондоо амьдраад есөн жил болж байгаа тэгхэд ахмадууддаа баяр ёслол тааруулаад амралт сувилалд явуулдаг боловч миний хувьд бол огт явж үзээгүй.
- Ахмадууд маань тэтгэвэр тэтгэмжээ нэмэгдүүлэх хүсэлтийг байнга тавьдаг. Гэвч тэтгэвэр нэмэгдэхээр дагаад юмны үнэ нэмэгддэг тал харагддаг. Тэгэхээр 2015 оны нийгэм эдийн засгийн байдлаас харахад тэтгэвэр тэтгэмжийг нэмэх эдийн засаг санхүүгийн хувьд байхгүй байна. Тэгэхээр одоо ахмадууд маань яах вэ?
МАЧХ-ны тэргүүн Г.Баасан:
Бид гурван саяуулаа. Энэ их өргөн уудам нутагтай түүний дөрөвний нэгийг ашигт малтмалаар ашиглаж байгаа, бас хэдэн сая малтай билээ энэ үед эдийн засгийн хүндрэлд орно гэж байж боломгүй. Харин эдийн засгаа зөв зохицуулж чадахгүй байна гэдэг талаас нь харж байгаа. Эдийн засгийн хүндрэл байхгүй. Ахмадуудын тэтгэвэр нэмэх асуудалд өндөр авдагт нь өндөр нэмж, бага авдагт нь бага нэмдэг асуудлыг бид зогсоосон.
Эдийн засгийн манай механизм зах зээлийн сэтгэлгээ рүү орохгүй байна. Миний хувьд тэтгэврийг нэмэхдээ зөрүүг нь арилгаж нэмэх, мөн амьдралд нь хүртэл нэмэх, бас тэтгэвэр нэмэх сургаар юмны үнийг хөөрөгдүүлж улс төр хийж тоглодогоо болиосой гэж хүсч байгаа. Үнэхээр тэтгэвэр нэмэхгүй гэвэл зээлийн хүүг нь яаралтай буулгах хэрэгтэй. Одоогоор тэтгэврийн хүү сар нь 1,5 жил нь 18 хувийн хүүтэй. Нийт тэтгэвэр авагчдын 87 хувь нь тэтгэврийн зээлтэй байгаа. Энэ маш өндөр тоо. Нэг суманд 274 настан тэтгэвэр авдагаас 270 нь зээлтэй дөрөв нь л зээлгүй байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ....