МАЧХ-оос мэдээлж байна
МАЧХ-ны мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.
Булган аймагт ахмадууд хуралдав
2015 оны 9-р сарын 13-ны өдөр МАЧХ-ны Булган аймгийн, сумдын тэргүүн нарын зөвлөлгөөн боллоо.
Зөвлөлгөөнөөр ахмад настны өмнөх одоо ирээдүйн асуудлаар сургалт явагдлаа.
Ахмадуудад сургалт явууллаа
Нийслэлд байрлах ахмадын амралтанд Өвөрхангай аймгийн 45 ахмад настан улсын зардлаар 6 хоног амарч байна. Амрагч ахмадуудын урилгаар МАЧХ-ноос ахмадуудад тулгамдаж буй асуудал болон ахмад настны цаашдын хөгжлийн талаар хууль зүйн мэдлэг олгосон сургалт явууллаа.
Дуун цэнгүүнд ахмадууд идэвхтэй оролцож байна
Булган аймагт ахмад настнуудын хүрээнд сард 2 удаа дуун цэнгүүн тогтмол зохион байгуулагдаж байна.
Энэ нь ахмадуудын чөлөөт цагаа өнгөрөөх идэвхтэй үйл ажиллагааны нэг хэлбэр болж байна.