МАЧХ-ны тэргүүн Г.Баасан
2015.08.15
2020 он гэхэд хүн амын 17 хувь нь тэтгэвэрт гарна
МАЧХ-ны тэргүүн Г.Баасантай ярилцлаа.
2020 он гэхэд тэтгэврийн насны хүмүүс тав дахин нэмэгдэнэ гэдэг тооцоо бий. Энэ тоо хэр бодитой тоо вэ ?
Болзолт болон нөхцөлт тэтгэврээр 55, 60 хүрээгүй хүмүүс тэтгэвэрт гардаг. Бидний судалгаагаар 2020 он гэхэд хүн амын 17 хувь нь тэтгэвэрт гарна гэсэн тооцоо бий. Энэ бол их тоо.
Залуучуудын төлж буй шимтгэл нэг ёсондоо ахмад настанд тэтгэвэр болж очдог. Энэ ер нь хэр зүйтэй вэ ?
Хариуцлагатай төртэй улсууд бол маш сайн зохицуулдаг. Жишээлбэл ахмад настны нөөц бололцоо, хүчин чадлыг дайчилдаг. Нийгмийн нэг хүчин зүйл гэж үздэг. Харин манай улсын хувьд эсрэгээрээ байдаг. Ахмадуудыг тэтгэвэр авахаас өөр орлого олж болдоггүй хүмүүс шиг хардаг. Ахмад хүн гэж хэнийг хэлэх вэ, нийгэмд ямар үүрэгтэй, ямар хариуцлага үүрэх вэ гэдгийг хууль эрх зүйн тодорхойлолт болгон гаргах цаг болсон.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү