МАЧХ-ны тэргүүн Г.Баасан
2015.08.18

Ахмадыг хуулинд буй зохицуулалтаас нь хасч болохгүй

МАЧХ-оос арван жилийн хугацаанд юу хийснээ тайлагналаа.

Энэ үеэр МАЧХ-ны тэргүүн Г.Баасан “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль одоогоос 10 жилийн өмнө батлагдсан. Энэ хуулийн 5.1.6 дээр “таксинаас бусад нийтийн тээврээр харьяалал харгалзахгүйгээр ахмад настнууд үнэгүй зорчино” гэсэн заалт бий. Нийтийн тээврийн үйлчилгээ шинэчлэгдэж байгаа нь таатай хэрэг. Гэхдээ ахмадыг хуулинд буй зохицуулалтаас нь хасч болохгүй. Орон нутгаас ирсэн ахмад настны хувьд нийтийн тээврээр хэрхэн зорчих нь ойлгомжгүй байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, хэвтэрт буй хүмүүс ч хэрхэн зорчих нь  тодорхойгүй байна” гэлээ.

Мөн тэд энэ сарын 24-26 нд Ахмадын чөлөөт холбооны 10 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа аж.

               Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү