“Ахмадын өдөр”-ийг угтаж өндөр настангууд тулгамдаад байгаа асуудлаа хөндлөө
Удахгүй болох гэж байгаа “Ахмадын өдөр”-ийг угтаж өндөр настангууд өөрт тулгамдаад байгаа асуудлаа хөндлөө.
Монгол улсад 225 мянга орчим ахмад настан байдгаас 200 мянга гаран нь тэтгэвэр үлдсэн нь халамж авдаг байна. Гэхдээ 2006 нь амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай гэсэн судалгаа байдаг. Харин нийслэлд 100 гаруй мянган ахмад амьдардаг. Ахмадуудад тулгардаг жилээс жилд яригддаг асуудал бол тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ бага, орон сууцанд хамрагдаж чаддаггүй, ахмад настнуудыг эмнэлгүүд хүлээн авч үйлчилдэггүй зэрэг асуудал байдаг.
Тэтгэвэр тэтгэмж бол ахмадуудад тулгамдсан хамгийн том асуудал. 10 жилийн өмнө дундаж тэтгэвэр 32000 төгрөг байсан бол өнөөдөр 283300 төгрөг байгаа. Гэвч өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж амьжиргааны түвшин буурсаар байгаа энэ үед ахмадуудын тэтгэврийн мөнгө хүрэлцэхгүй байгаа гэдгийг хэлж байна.
Тэтгэврийн мөнгө хүрэлцдэггүй учир ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байдаг ч хөдөлмөр эрхэлдэг ахмад тун цөөн юм. Энэ бүх асуудал дээр холбоод ямар арга хэмжээ авч байгааг тодрууллаа.
МАЧХ-ны тэргүүн Г.Баасан:
Бид энэ жил ахмадын хуулийн асуудлыг ихээр хөндөж байгаа. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль гэж 2005 онд батлагдсан хууль байдаг. Энэ хуулийг ахмадууд мэддэггүй юм байна. Тиймээс бид сүүлийн хоёр жил энэ хуулийг бүх ахмадын гар дээр хэвлэж өгөөд, 100 гаруй мянган ахмадын саналыг нэгтгээд ажлын хэсэг байгуулан үүнийг үндсэн хууль болон олон улсын гэрээ конвенцид таарсан эрх зүйн орчинтой болох ажил хийж байна. Энэ ажлын эцсийг үзэхийг хүсч байгаа. Дараагийн нэг асуудал бол давхар тэтгэвэр.
Нийт ахмадын 70 гаруй хувь нь өрх толгойлсон байдаг. Тэгэхээр давхар тэтгэврийн асуудлыг маш их хүсч байгаа. Үүнийг энэ жилдээ багтаан хэрэгжүүлэхийг зорьж байна. Мөн тэтгэврийн зээлийн асуудал байна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудал их чухал байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ....