С.ЭРДЭНЭБОЛД: НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮМҮҮЖИГЧИЙГ НИЙГЭМШҮҮЛЭХ АСУУДАЛД БОДЛОГЫН ЦОГЦ ШИЙДЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА
2025.03.20

С.ЭРДЭНЭБОЛД: НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮМҮҮЖИГЧИЙГ НИЙГЭМШҮҮЛЭХ АСУУДАЛД БОДЛОГЫН ЦОГЦ ШИЙДЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүдийн хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй хийдэг ээлжит уулзалт (2025.03.19)-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага нийслэлийн ерөнхий боловсролын 110 дугаар сургууль дээр боллоо.

  • Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн, тус дэд хорооны гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан,
  • УИХ-НББХ-ны Ажлын албаны референт Б.Цогзолбаяр
  • ШССМА-Шүүхийн академийн судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн,
  • ХЗДХЯ-Сургалт сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын дарга Г.Эрдэнэбулган, ГБХНХЯ-Гэр бүлийн бодлогын газрын дарга М.Цогтбаатар,
  • БЯ-Тэгш хамран сургах боловсролын хэлтсийн дарга Г.Саранхүү
  • ГБХНХЯ-ны Хүүхдийн эрхийн хууль тогтоомж, бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч Ж.Азжаргал

Хүний эрхийн форумын гишүүн байгууллагын төлөөлөл:
Монголын Эмнести интернэшнл гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, Хөгжлийн хэлхээ ТББ-ын захирал А.Долгор, Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн дэмжигч гишүүн Д.Болормаа, Хөөрхөн зүрх ТББ-ын кэйс менежер Ц.Баасаннямбуу болон бусад албаны хүмүүс ийнхүү сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад анхаарал хандуулж, үйл ажиллагаатай нь танилцаж Хүүхдийн эрхийн асуудлын хүрээнд хуралдлаа.

Нэн тэргүүнд тусгай байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдийн эрхийг хангах, хамгаалах, улмаар хууль хэрэгжүүлж буй бодит нөхцөл байдалтай танилцаж, дүн шинжилгээ хийх, эрх зүйн хувьд ямар зохицуулалт шаардлагатай байгаа талаар холбогдох талуудтай зөвшилцөн, мэдээллээ нэгтгэлээ.

Цаашид Тусгай нөхцөлд хүмүүжиж байгаа хүүхдүүдийн эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагаанд хууль тогтоогчийн хувиар, Хүний эрхийн дэд хорооны даргын хувиар бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллана.