ХЗДХ-ИЙН САЙД Л.МӨНХБААТАР: ЗАЙН ГЭРЧЛЭЛТИЙГ ХУУЛЬЧЛАХ АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛЖ АЖИЛЛАНА
2025.06.26

ХЗДХ-ИЙН САЙД Л.МӨНХБААТАР: ЗАЙН ГЭРЧЛЭЛТИЙГ ХУУЛЬЧЛАХ АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛЖ АЖИЛЛАНА

Олон улсын нотариатын холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын 15 дугаар хуралд оролцлоо. Дэлхийн 4 тивээс 70 гаруй төлөөлөгч оролцсон үр дүнтэй хурал болж байна.
Энэ удаагийн хурал цаг үеэ олсон, тулгамдсан асуудлыг хөндсөн, чухал ач холбогдолтой болж байна. Манай улсын хувьд зайн гэрчлэлтийг хуульчлаагүй ч Нотариатын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийлгэж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Хууль зүй, дотоод хэргийн яам хүлээн аван судалж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Монголын Нотариатчдын Танхимын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин, зайн гэрчлэлтийг хуульчлах тал дээр анхаарч ажиллах болно.