Б.Дэлгэрсайхан Дундговь аймагт ажиллалаа
2025.03.17

Б.Дэлгэрсайхан Дундговь аймагт ажиллалаа

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өчигдөр буюу 3 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн иргэдтэй уулзаа.

Уулзалтаар 2024 оны Намрын чуулганы тойм, баталж хэлэлцсэн хууль тогтоолын талаар танилцуулж, Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын тухай, УИХ болон Засгийн газар хамтран амжилттай хэрэгжүүлж эхлээд буй 14 мега төслийн танилцуулга, Дундговь аймагт тавигдах автозамын болог орон сууцжуулалтын талаар танилцууллаа.

Танилцуулгын дараа иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг сонсож, асуулт хариулт өрнүүлсэн юм. Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар ажил үйлсээрээ ард олноо манлайлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад 56 нэр бүхий хүмүүст Монгол Улсын төрийн одон, медалиар шагнагдсаныг гардуулан өгчээ.