
2025.03.11
Хүний эрхийн хорооны 143 дугаар чуулган Женев хотноо болж байна
НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн талаарх олон улсын пактын хэрэгжилтэд хяналт тавьдаг Хүний эрхийн хорооны 143 дугаар чуулган Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болж байна.
Энэхүү чуулганд УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар болон Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсгийн гишүүд оролцож байна.
Уг хурлаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, пактаар хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn