"Because I am a boy" хөвгүүдийн оролцооны анхдугаар чуулганд оролцлоо
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа өчигдөр болсон “Олон улсын нийгмийн ажлын өдөр 2025”-ийг тохиолдуулан Монголын хүүхдийн ордонд "Because I am a boy" хөвгүүдийн оролцооны анхдугаар чуулганд оролцлоо.
Чуулганд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 1000 орчим хөвгүүд оролцож жендэрийн эрх тэгш байдал, хүйсээс хамаарч нөлөөлдөг нийгмийн болон сэтгэл зүйн олон талт асуудал, сурч боловсрох, хөгжих, амьдрах орчинд үүсдэг бэрхшээлүүдийнхээ талаар салбар салбарын мэргэжилтнүүдийн хамтаар хөвгүүд өөрсдөө тэгш эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэснээр онцлог боллоо.


Холбоотой мэдээ
2025.03.19
2025.03.19
2025.03.18