
2025.06.27
МАН-ын бүлэг хуралдлаа
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Монгол улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль буюу Төсвийн тодотголыг хэлэлцлээ. Энэ оны эцэс гэхэд төсвийн орлого эрс буурч төлөвлөгөө ойролцоогоор 3.3 их наяд төгрөгөөр багасахад хүрээд байгаа учир төсөвт тодотгол хийх гол үндэслэл болж байна.
Түүнчлэн, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулж, төсвийн ерөнхийлөн захирагч хоорондын төсөвт зохицуулалт хийх болсон учир Төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай болсон.
Төсвийн тодотголыг дагалдуулан хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжихгүй гэж гишүүдийн олонх нь үзсэн тул буцаан татах нь зүйтэй гэж үзлээ.Сангийн яамнаас төсвийн урсгал зардлаас тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө зэрэг хасаж болохгүй зардлуудыг үлдээж харин бусад зардлуудыг боломжит хэмжээнд танасан байна.
Төсвийн тодотголд ДЦС-3 дээр гарсан осол, СОР-17 олон улсын хурал, Засгийн газрын нөөц хөрөнгийг нэмэгдүүлэхтэй холбоотой төслүүдийг шинээр санхүүжүүлэхээр тусгажээ.

Сэтгүүлч