Европын Парламентын гишүүд манай улсын эдийн засаг, эрчим хүч зэрэг олон асуудлыг сонирхож байна
2025.03.06

Европын Парламентын гишүүд манай улсын эдийн засаг, эрчим хүч зэрэг олон асуудлыг сонирхож байна

Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын бүлэг хоорондын 17 дугаар зөвлөлдөх уулзалтын үеэр тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд товч танилцуулга хийж, Европын Парламентын гишүүдийн тавьсан асуултуудад хариулав.

Тэд МУ-ын эдийн засаг, эрчим хүч, цахим шилжилт, ХАА, жендерт суурилсан хүчирхийлэл гэх мэт олон асуудлыг сонирхож байна. Жич: Европын Парламентын Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга хатагтай Жиузи Принчи уг хурлыг удирдаж явуулав. Түүний энгийн нөхөрсөг байдал таалагдлаа. Цаашид харилцан хамтын ажиллагаатай байхыг эрхэмлэв.