Парламент ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөгөө батлууллаа
2025.02.18

Парламент ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөгөө батлууллаа

Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүнтэй болсон анхны парламент намрын чуулганаараа 81 өдөр чуулж, 100 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэн, баталсан. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг” баталсан. нь 2024 оны намрын чуулганы онцлох ажлын нэг юм. Энэхүү тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулан байгуулсан.

Ажлын хэсэг Олон улсын парламентын холбоо болон бусад орны сайн туршлага, УИХ-ын 2019-2024 стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээ, УИХ-ын үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлын судалгааны дүн, эрдэмтэн судлаачидтай хийсэн хоёр удаагийн хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг судлан үзэж УИХ-ын ирэх дөрвөн жилийн стратеги

төлөвлөгөөг ийнхүү боловсруулж, батлуулж чадсан.Ингэснээр Улсын Их Хурал нэгэн бүрэн эрхийн хугацаандаа баримтлах “хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санаа” бүхий алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлээ нэгтгэн тодорхойллоо. Стратеги төлөвлөгөөнд дөрвөн жилийн үйл ажиллагаагаа урьдчилан төлөвлөж, хүрэх үр дүнгээ тодорхой тусгасан байгаа нь парламент төлөөллийн байгууллагын хувьд үр дүнд чиглэх, хариуцан тайлагнадаг байх зарчим бодитой хэрэгжихэд ач холбогдолтой юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn