
2025.02.17
“Иргэдээ сонсъё” уулзалт боллоо
“Иргэдээ сонсъё” нээлттэй уулзалтыг ажлын өдөр МАН-аас зохион байгуулж байна. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, МАН-ын УЗАА-ны Дүн шинжилгээ, хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Э.Очбадрах нар иргэдтэйгээ уулзлаа.
Иргэдийн уулзалт өрнүүн боллоо. Ганцаарчилсан гэдгээрээ онцлог, цаг хугацаанд шахагдахгүй 13 уулзалт өрнөлөө. Бүтээгч, соёлын өв тээгч, гавьяатууд, залуучууд, эмэгтэйчүүд, олон салбар, үеийн төлөөлөл уулзалтад хүрэлцэн ирсэн юм.