![УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Баянгол дүүргийн хороодод ажиллаж, иргэдтэй уулзаж байна](http://uchral.mn/media/news/original/2025/02/11/9abee28f0d5d22df919dc2b20d794f94.jpg)
2025.02.11
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Баянгол дүүргийн хороодод ажиллаж, иргэдтэй уулзаж байна
УИХ-ын гишүүний хувьд иргэд олон нийтэд УИХ-аас баталсан хууль тогтоомж, улсын эдийн засгийн хөгжилд түлхэц болохуйц хөдөлгөсөн мега төслүүд, улс хоорондын гэрээ хэлэлцээрийн талаар олон нийтэд мэдээлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүрэгтэй гэж хувьдаа үздэг. Энэ зорилгын хүрээнд Баянгол дүүргийн хороодод ажиллаж байна.
Иргэдийн идэвхи их сэргэж идэвхтэй оролцож байна.
Ялангуяа гэр хорооллын иргэдийн өмнө тулгамдаж буй олон асуудлын талаар санал хүсэлтээ илэрхийлж байна.
- “Таван толгой түлш“ компанийн шахмал түлшний чанар эрс өөрчлөгдсөнийг хэрэглэгчид хэлж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд технолгийн алдаа гарсныг бүтээгдэхүүн өөрөө бэлхнээ баталж байгааг илэрхийллээ. Их хурал дээр хийгдэж буй сонсголыг сайшаан олон иргэд оролцох хүсэлт гаргалаа.
- 14 мега төсөлд монгол инженер залуусыг олноор оролцуулахыг захиж хэллээ.
- Ахмадын асуудлыг “барьж” авсанд их баярлаж дэмжиж байна, удаан байна гэж загнаж байна.
- Ахмад настны асрахуй сувилахуйн асуудлаар шинэ үйлчилгээ, шинэ сэтгэлгээ оруулах хүслээр их хуралд “Ахмад настны эрхийг хамгаалах” албан бус ЛОББИ бүлэг байгуулсанд их баярлаж байна.