2025.07.02

Б.Хэрлэн: Гэр хорооллын хөгжлийн санд газраа чөлөөлсөн иргэдэд түр суурьшуулах орон сууцны асуудлыг шийдвэрлэх тухай асуудал багтсан уу?

УИХ-ын чуулганы /2025.07.02/-ны өдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авсан болно.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн: 

Нэгдүгээрт,

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах энэ саналыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Тодруулж асуух хоёр зүйл байна. Ялангуяа газрыг дахин төлөвлөх гэр хорооллын хөгжлийн санг байгуулахтай холбоотой тодруулах зүйл байна. Газрыг дахин төлөвлөж гэр хорооллын сангийн хөрөнгийг юунд  зарцуулах вэ? гэдгийг энэ дээр 7.3 дээр бол тодорхой заасан байна л даа. Энд газраа чөлөөлсөн иргэдэд түр суурьшуулах орон сууцны асуудлыг шийдвэрлэх тухай асуудал энд орох уу үгүй юу? Ер нь бол нэлээн олон иргэд бас нэг амьдарч байсан орон байраа газраа чөлөөлж өгөөд явчихдаг. Байр түрээслээд амьдардаг, түрээсийн төлбөр зардлыг дийлэхгүй болоод байдаг. Тэгээд нөгөө байр нь ашиглалтад орохгүй хэсэг хугацаанд орох орон байрны хувьд хүндрэлтэй, дээр санхүү эдийн засгийн хувьд маш хүндрэлтэй асуудалд байгаад байдаг иргэд олон байгаад байдаг. Энэ сангийн мөнгө түр суурьшуулах орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хэмжээгээр зарцуулагдах уу үгүй юу? 

Хоёрдугаарт,

Сангийн хөрөнгө тэгш зарцуулагдах үүднээсээ 7.3.3-т ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгах, шинээр барихад энэ хөрөнгөөс зарцуулна гээд бичсэн байна. Тэгэхээр 7.3.1 дээр нь инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бий болгоход зарцуулагдана гэсэн байна. Тэгэхээр энэ өөрөөр хэлэх юм бол гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал хийгдэж газар орон нутаг хөгжлийн хувьд байршлыг хувьд харилцан адилгүй байгаад байгаа. Тэгэхээр энэ сангийн хөрөнгийг тэгш хүртээхийн тулд энэ дээр ямар зарчим баримтлахыг вэ? Тухайлбал хотын төв газруудад ашиглалтын шаардлага хангахгүй барилга олон байгаа байх. Түүнийг нураагаад шинээр барихад түлхүү хотын төв рүү арай орохгүй байгаа. Эсвэл хотын захад болохоор инженерийн дэд бүтэц, шугам сүлжээ байхгүй газарт өртөг шингэсэн төсөл хэрэгжих юм бол дийлэнх нь явчих юм биш байгаа даа. Үүнд тэнцвэртэй зарцуулах тал дээр ямар бодлого барих гэж байгаа вэ? 

Гуравдугаарт, 

Энэ сангийн хөрөнгийг зарцуулахад ногоон байгууламжийг хөгжүүлэхэд уг сангийн хөрөнгөөс зарцуулах санаанууд орох уу?

 Түүний асуултад Хотын дарга Х.Нямбаатар хариуллаа.