БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.СЭМЖИДМАА БНСУ-ЫН ЖУНРАН ДҮҮРГИЙН АЛБАНЫ ХҮМҮҮСТЭЙ УУЛЗЛАА
2024.05.15

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.СЭМЖИДМАА БНСУ-ЫН ЖУНРАН ДҮҮРГИЙН АЛБАНЫ ХҮМҮҮСТЭЙ УУЛЗЛАА

БНСУ-ын талаас Жунран дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Жу Сон Ён, Ажлын албаны дарга Чүэ Гён Бу ,Үйл ажиллагаа удирдах хорооны дарга, Захиргаа санхүүгийн хорооны дарга, Халамж бүтээн байгуулалтын хорооны дарга зэрэг албаны хүмүүс айлчлан ирж дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа тэргүүтэй төлөөлөгчид 2024-05-13-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр дүүргийн үйл ажиллагаа, онцлог талуудтай танилцан, харилцан туршлага судалж, цаашид дүүргийн иргэдийн боловсрол, гэр бүл, солонгос улсад богино хугацаанд ажиллах ажиллах хүчин гаргах зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn