2025.04.16

Ж.Алдаржавхлан: Томоохон сошиал платформыг эзэмшдэг компаниудтай хэрхэн харилцдаг вэ?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны (2025.04.15)-ний өдрийн хуралдаанаар Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх мэдээлэл сонслоо.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

 УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

Монголд шийдэхгүй асуудлыг энд яриад байгаа юм. Бид хэчнээн их хууль гаргаад, хэчнээн том том хориг тавиад асуудлыг нь нөгөө том платформ эзэмшдэг компаниуд л шийднэ.

НэгдүгээртЦахим хөгжлийн яам компаниудтай хэр харьцдаг юм, хэр зэрэг хамтын ажиллагаатай байдаг юм? Ер нь тоодог юм уу, үгүй юм уу. Тухайлбал, энэ фэйсбүүк, ютүб, тик, ток гэх зэрэг. Надад тодорхой хэлж өгнө үү?

Хоёрдугаарт, фэйсбүүк дээр лайв хийдэгдуртай нь юм зардаг, дуртай нь хүнийг доромжилдог "том" хэрэгсэл болчихсон. Надад нэг санаа байна. Тухайлбал, фэйсбүүкийг 3 сар хааж үзвэл яадаг юм. Фэйсбүүкгүйгээр амьдарч болно шүү дээ. Өмнө нь амьдарч болж байсан. Хаах санаачилга гаргаж болохгүй юу? Бүхий л муу муухай бүх зүйл фэйсбүүк дээр явж байгаа. Ингэж чадвал олон асуудал цэгцэрнэ хэмээн харж байна. Гадаа гарч тоголдог хүүхэд байхгүй болчихсон. Бүгдээрээ мэдэж байгаа. Хүүхдүүдээ яаж нийгэмтэй харьцуулдаг болгох вэ? Энэ чиглэлд хариулт өгнө үү?

Түүний асуултад, Боловсролын сайд П.Наранбаяр хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан