
Гишүүд Шизүока мужийн дэд захирагч Масүй Хироши сантай уулзлаа
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд ахмадын асаргаа, халамж, даатгалын тогтолцоог судлахаар Япон Улсад ажиллаж байна. Гишүүд судалгааны ажлын хүрээнд Шизүока мужийн дэд захирагч Масүй Хироши сантай уулзлаа
Шизүока муж нь 2010 оны 8 сард мужийн захирагч Кавакацүгийн Монголд хийсэн айлчлалаас үүдэн 2011 оны 7 сард найрамдалт хамтын ажиллагааны гэрээ байгуулан Дорноговь аймаг болон Сэлэнгэ аймагтай бүх салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна.Тэр тусмаа найрамдалт хамтын ажиллагаатай Дорноговь аймагтай ахлах ангийн сурагчдын солилцоо, ариутгах татуурга зэрэг ахуйн бохир ус цэвэршүүлэх салбарт техникийн хамтын ажиллагаа, галын машин, түргэний машин нийлүүлэх зэрэг тогтмол хэлэлцүүлэгт үндэслэсэн олон салбарт хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн.
2023 онд мужийн эрүүл мэнд халамжийн алба Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн Дорноговь аймаг дахь салбар сургуультай асаргааны салбарт харилцан хамтран ажиллах санамж бичиг байгуулах зэрэг асаргааны салбар дахь хамтын ажиллагааг өрнүүлж байна. Асаргааны салбарын гадаад боловсон хүчин бүрдүүлэх чиглэлээр 2019 оноос Бүсийн гадаад харилцааны хэлтэстэй хамтран Монгол Улсаас боловсон хүчин хүлээж авах гарцыг бий болгох зорилгоор Сувилагчийн ангийн оюутнууд болон эмнэлгийн залуу мэргэжилтнүүдэд зориулсан асаргааны чиглэлийн сургалт, Мужийн асаргааны ажилтнууд, асаргааны боловсон хүчнээр ажиллах сонирхолтой Монгол иргэдийн харилцааг гүнзгийрүүлэх онлайн форум, Шизүока мужийн асаргааны ажлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх онлайн семинар зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлж ирсэн байна.
Шизүока дахь асаргааны газрын бүтэц тогтолцоотой танилцах үйл ажиллагааг JICA Mongolia болон Шизүока мужийн хотын захиргаа хамтран зохион байгуулж байгаа юм.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn