2025.01.24

М.Бадамсүрэн: Бүс орон нутгийг зэрэгцүүлээд хөгжүүлэх бодлогыг баримтална гэж найдаж байна!

УИХ-ын чуулганы /2025.01.24/-ний өдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: 

Асуудлыг дэмжиж байгаа. Ер нь аль болох хурдан шуурхай баталбал зүгээр байна. Учир нь үүнийг хэлэлцэж байх үе шатанд зарим барилга баригдсаар байгаа. ЗГ-аас дэд бүтцийн хөгжлийг дэмжинэ хэмээн онцгой анхаарал хандуулж байгааг дэмжиж байна. Хүн амын олонх нь нийслэл хотоос бас ажил амьдралаа залгуулж сурч боловсорч байна. Тиймээс онцгой анхаарч байгааг дэмжиж байгаа. Гэхдээ зарим төрлийн хязгаарлалтуудыг дэд бүтцийн хөгжлийг зэрэгцүүлээд бол хийж явах зайлшгүй шаардлагатай. За энэ хүрээндээНЗД-аас барилгын өндөрт хязгаарлалт тавьж байгаа бодлогыг хэрэгжүүлж байгааг дэмжиж байна. Өндөр барилга баригдаад байвал тэгээд л түгжрэл хэзээ ч дуусахгүй. Тиймээс энд амьдарч байгаа айл өрхийн тоо болон үйлчилгээ явуулж байгаа метр квадратаас нь хамааруулж зогсоолын хэмжээг газар олгохдоо тооцдог буюу Хот байгуулалтын тухай хууль болон Газрын тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол шийдэхэд үнэхээр хүнд. Ер нь зонхилох салхины дээдчиглэлдээ газар олгохгүй байгаа гэжойлгож байгаа. Цаашдаа энийг онцгой анхаарах хэрэгтэй. Тэрдундаа Газрын тухай хууль Хот байгуулалтын тухай хууль дээр аймгийн төвүүд дээр анхаарах хэрэгтэй. Дорнод аймаг гэхэд одоогоос 8 жилийн өмнө Иргэдийн хурлаараа тогтоол гаргуулж салхин дээд талдаа газрыггэр бүлийн хэрэгцээнд зориулж олгохыг зогсоосон нь түүхэн чухал шийдвэр байсан. Хотууд орон торны бүтэцтэй байдаг юм байна лээ. Тиймээс жижиг замуудыг хотхон хороолол дунд сайтар барихгүй бол төв зам дээрээ бүгдээрээ орж ирээд овоороод байна. Нэг ёсондоо, элсэн цаг шиг болчхоод байгаа юм. Нэг талдаа өргөн замтай ч гэсэн нөгөө талдаа нарийхан замтай. Үүн дээр дэд бүтцийн хөгжлийн хүрээндээ тодорхой ажлууд хийнэ байх аа гэж найдаж байна. Бүс орон нутгийг зэрэгцүүлээд хөгжүүлэх бодлогыг бол давхар баримтална гэдэгт орон нутгаас сонгосон гишүүнийхээ хувьд найдаж байна. Цаашдаа орон нутгуудын бие даалгах бодлогыг нь төсвийн болон өмчийн томилгооны эрх мэдлээрэрс нэмэгдүүлж өгөх хэрэгтэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан