2025.01.24

Ж.Батсуурь: Ирээдүйн сайхан хот байх бүх цогц төлөвлөгөөг тусгасан

УИХ-ын чуулганы /2025.01.24/-ний өдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуултад УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь хариуллаа.

2040 бол нэг онцлогтой. Зарим гишүүд хот байгуулж байсан түүх байхгүй гэж байна. Тиймээс бид нарын шүүмжлээд байгаа Улаанбаатар хот дотор өөр нийгэм,улс төрийн нөхцөл байдалтай байсан. Тэр үед хувийн өмчгүй,нээлттэй нийгэм биш ийм үеийн хот төлөвлөлт байсан. Тийм учраас энэ дагуулж орж ирж байгаа Хүннү, Смарт хот бол хотын дагуул хотууд.

Шинээр төлөвлөж байгаа хотуудыг монголчууд өөрсдөө барьж байгуулах зах зээлийн, ардчиллын чөлөөт нийгмийг хувийн өмчтэйгөө хамтарсан хотыг байгуулах төлөвлөгөөний гол зорилт болж байгаа. Орон сууцын хувьд маш хурдтайгаар гаднын хөрөнгө оруулагч нартай барьж болох боловч хэд хэдэн зүйлүүд байна. Нэгдүгээрт дулаан хангамж, дэд бүтцийн асуудал.

Дээр нь худалдан авах чадварын асуудал байна. Тийм учраас бид бүхний хувьд янданг цөөлөх, утаагүй болгох, түгжрэлгүй болох, ирээдүйн сайхан хот байх энэ бүх цогц төлөвлөгөөг нийтээр нь харж байгаад хамгийн хурдтай, хамгийн боломжтой, хамгийн ирээдүйг харсан ийм төлөвлөлтийг оруулж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn