О.Батнайрамдал: Нийслэлийн төлөвлөгөөнд инновацлаг шинэ гарч ирсэн хөрөнгө оруулалтын хэлбэрийг тусгаж өгөх нь зөв
УИХ-ын чуулганы /2025.01.24/-ний өдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 126 гишүүнтэй, анхны парламентын анхны ээлжит чуулган завсарлах өдөр тохиож байна. Өнөөдөр бид нар парламентын ордонд суугаад шийдвэр гаргаж байгаа энэ үйл явц парламентын засаглал Монголд байх уу, үгүй юу гэдэг түүхэн шийдвэрт онцгой үүрэг гүйцэтгэсэн түүхэн манлайлагчийг өнөөдөр үдэн гаргаж байна. Бидний анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат нэр хүндтэй,өөрийн гэсэн бас үнэт өвөө үлдээсэн. Зөв шударга ард түмнийхээ талд зогсож чадсан, ард түмнийхээ хайрыг ,хүлээж чадсан ийм төр нийгмийн зүтгэлтэн байж болдгийг залуу үе бид нар харуулж чадсан. Орчин цагийн Монголын бас нэгэн томоохон манлайлагч гэж бодож байгаа юм. Тэгэхээр энэхүү завшааныг ашиглаад бас түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Бидний хойч үе энэ хүний хийсэн бүтээсэн, өвийг үргэлж санаж явах учиртай. гэж бодож байгаа юм.
Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө орж ирж байна. Хамгийн том даваа бол санхүүжилттэй холбоотой.Үүн дээр 2025-2030 онд 96 их наяд төгрөгийг төслүүдийг явуулъя. Үүний төсвөөс 59%-ийг, хувийн хэвшлээс үлдсэнийг нь. Цаашдаа санхүүжилт дээр хувийн хэвшил давамгайлсан байдлаар орж ирнэ гэсэн байна. Үүнийг миний хувьд зөв гэж бодож байгаа. Дэлхийн томоохон хотуудын урт хугацааны ерөнхий төлөвлөгөөг харлаа. Сөүл, Лондон, Сингапур санхүүжилтийн хэлбэрийн хувьд оанхүүжилтийн хэлбэрийн хувьдйролцоо юм байна. Гэхдээ сүүлийн бараг 5,6 жилд санхүүжилтийн хэлбэрийн хувьд шинэ хөрөнгө оруулалтын хэлбэр гарч ирсэн ньанхүүжилтийн хэлбэрийн хувьд шинэ хөрөнгө оруулалтын хэлбэр гарч ирсэнкраудфандинг буюу олон нийтийн санхүүжилтийн хэлбэр.
Сөүл, Лондон, Сингапур бүгдээрээ урт хугацааны санхүүжилтээ 5-аас 10%-ийг нь олон нийтийн санхүүжилтээсээ босгоё гэж тодорхойлсон байна. лээ. Энэ нь яг юу гэсэн үг вэ гэхээрээ нэг орон сууцанд амьдардаг иргэд дундаа байгаа ногоон байгууламжаа дундаасаа олон нийтийн санхүүжилтээр босгоод байгуулах. Энэ нь иргэдийн оролцоог сайжруулж, бүтээн байгуулалтаа хайрлах, урт хугацаандаа ашиглах хөшүүргийг давхар өгч чаддаг. Энэ бол инновацлаг шинэ гарч ирсэн хөрөнгө оруулалтын хэлбэр. Үүнийг Нийслэл хотын төлөвлөгөөнд тусгаж яваасай.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn