2025.01.23

С.Бямбацогт: Томоохон төслийг урагшлуулахад төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн зохицуулалт гацаадаг

УИХ-ын чуулганы /2025.01.23/ны өдрийн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Энэ 17.2 дахь хэсгийг Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулиар зохицуулна аа гэж өөрчлөх гэж байгаа юм байнаөр хувийн хэвшлийн түншлэлийн хууль их хатуу хүнд сурталтай, ажил явуулахгүй ийм хууль болчихсон. Урьд нь би Зам тээврийн сайд байхдаа төр хувийн хэвшлийн түншлэлийн өмнөх хуулиар Туулын хурдны замыг концессоор ,үндсэндээ төсвөөс мөнгө гарахгүйгээр шийдэх ажлыг явуулж байсан.

Олон компанид оролцоод явж байсан. Монгол Улсын баруун, зүүн, одоо, өмнөд, хойд бүсүүдэд олон улсын нисэх онгоцны буудал байгуулах ганцхан Улаанбаатараас гадагшаа олон улс руу нисдэггүй болгох асуудлыг шийдээд тодорхой асуудал явж байсан. МөнЯармагийн наадамчдын зам дээгүүр дүүжин гүүр барих асуудал яриад, төр хувийн хэвшлийн хөгжлийн хуулиар төсвөөс ямар ч дарамт, шахалт авахгүй гаднаас зээл авахгүйгээр хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгөөр барих ийм асуудал явж байсан.

Гэтэл үүнийг гацаасан асуудал бол төр хувийн хэвшлийн шинэ хууль. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулъя дээрээс нь эртний одоо нийслэл Хархорин хотоос сэргээе, шинэчлэгдэж байгуулъя гэсэн том бодлого, зорилго тавиад явж байдаг. Гэтэл үүнийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулиар зохицуулна гэжээ. Энэ нь том гацаа тээг болох юм биш үү?

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn