2025.01.23

Д.Ганмаа: Хот төлөвлөлтийн ухаалаг шийдлүүдийг ямар технологи дээр суурилж хийх вэ?

УИХ-ын чуулганы /2025.01.23/ны өдрийн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Ганмаа: 

Хот төлөвлөлтийн ухаалаг шийдлүүдийг ямар технологи дээр тулгуурлан хэрэгжүүлэх вэ? Ухаалаг технологи зардал өндөртэй учраас сонголт нь мэргэн байх ёстой. Хуулийн төсөлд байгальд орчинд хийх өр нөлөөний судалгаа хийсэн байна. Тэгэхдээ усны нөөц болон хөрсний бохирдолд үзүүлэх нөлөөллийн судалгааг орхигдуулсан байх шиг байна. Орхоны хөндий Юнескогийн өвд бүртгэгдсэн газар тул эко системийг алдагдуулахгүй байх гэсэн онцгой шаардлагатай байдаг. Хархорумын бүтээн байгуулалтад хэрэгжиж байгааг Орхоны хөндийн сав газарт ямар нэгэн сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй гэсэн судалгаа байна уу? Үүнийг бууруулах ямар төлөвлөгөө байна вэ? Эко системийг хамгаалах бодлогын төсөлд нарийвчилсан төлөвлөгөө тусгасан уу? Төсөл хэрэгжихтэй холбоотойгоор Архангай, Өвөрхангайн нутгаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх асуудал гарах уу? Нүүлгэн шилжүүлэх шаардлага үүсэж байгаа юу? Эдийн засгийн нөхөн олговрын асуудал дээр ямар бодлого баримталж төлөвлөж байгаа вэ? 

Түүний асуултад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн дарга Г.Тэмүүлэн хариуллаа.