Н.Учрал: Хамгийн эрэлттэй 10 үйл ажиллагааны зөвшөөрлийг цахимжуулж, авлигыг бууруулна
2023.09.25

Н.Учрал: Хамгийн эрэлттэй 10 үйл ажиллагааны зөвшөөрлийг цахимжуулж, авлигыг бууруулна

Нийслэлийн худалдаа үйлчилгээний хамгийн эрэлттэй 10 үйлчилгээ болох E-mongolia, E-business технологид суурилсан цахимжуулалтын талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. Тодруулбал, дараах арван төрлийн бизнесийн зөвшөөрлийг цахимжуулсан байна.

  1. 1.Хүнсний дэлгүүр

  2. Ресторан

  3. Ая тухтай дэлгүүр

  4. Мини маркет

  5. Баар, караоке

  6. Нийтийн үйлчилгээний болон байгууллагын дэргэд байгуулагдах цайны газар

  7. Супер маркет

  8. Зочид буудал

  9. Мухлаг

  10. Хүнсний зах, худалдааны төв

Мөн тэрбээр “Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 5Ш ажиллагаа, тэр дундаа шилэн ажиллагаа бол нэг талаасаа улс төрийн эрх чөлөөг иргэд, олон нийтэд олгох зорилготой. Гэхдээ Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг үндсэн зорилт бол эдийн засгийн эрх, эрх чөлөөг иргэддээ олгох зорилгыг агуулдаг. Улс төрийн эрх чөлөө бол еэвэнгийн нэг тал, эдийн засгийн эрх чөлөө бол нөгөө тал нь. Тэгэхээр улс төрийн эрх чөлөө, эдийн засгийн эрх, эрх чөлөөг иргэд олон нийтэд олгох нь бидний гол зорилт.  Шилэн ил тод нээлттэй байдал бол амьдрал дээр биеллээ олж байна. Авлигын хамсаатан болсон, хөрс тэжээл болсон, хүнд сурталыг халахын төлөө хийж байгаа эхний 10 алхам гэж би өнөөдрийн 10 зөвшөөрлийг томьёолон хэлэхийг хүсэж байна.

Тэгэхээр авлигатай тэмцэх хамгийн зөв шийдэл бол технологи гэдгийг сая нээлттэй Засгийн түншлэл олон улсын формын үеэр олон улсад зарлаж байсан. Цаашдаа бид авлигатай тэмцье гэвэл технологийг ашиглах шаардлага зүй ёсоор үүсэж байна. Авилга бол өөрөө нийгмийн хорт хавдар болтлоо бүрэлдэн бий болсон. Хорт хавдрын оношилогоо эмчилгээнд нарийн технологи ашигладагтай адилхан энэ авлигыг бууруулахад бид нар технологийг ашиглах зайлшгүй шаардлага үүсэж байна.

Бид нар энэхүү 10 төрлийн үйлчилгээг ИМонголиа, ИБизнест оруулж нэгтгэж цахимжуулснаар олон цэг рүү явах, хэн нэгэн хүнийг таньдаг байх шаардлага байхгүй. Технологид нэг онцлог байдаг. Технологи нь өөрөө цайнд ордоггүй, хамаатан садан байхгүй, муухай аашлахгүй, ямар нэгэн чөлөө авдаггүй, утсаа салгадаггүйгээрээ онцлогтой. Тийм ч учраас цаашдаа технологид суурилсан зөвшөөрлийн цахимжуулалт 24/7 үйлчилж, өдөр тутам танд улс төрийн эрх, эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөгөөр дархлахын төлөөх хий хоосон яриа биш амьдрал дээр ажил хэрэг болгосон нөхцөл бололцоог бүрдүүлж өгнө гэдгийг та бүхэнд өнөөдөр танилцуулж байна.

Ирэх намрын чуулганаар бид дүрэм журмын түгжрэлээс гарах 120 хуулийг хэлэлцэнэ. Ингэснээр заавал зөвшөөрөл үнэт цаасан дээр иргэдэд хадгалагдах шаардлагагүй болж байна. Иргэдэд зөвшөөрөл QR кодоор очно, кодоо уншуулаад ирэхэд зөвшөөрлийн нэгдсэн сан өөрөө төрд байдаг ийм нөхцөл бололцоо бүрдэнэ. Ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар, дүүрэг орон нутагт мини маркет ажиллуулах гэж байгаа зоогийн газар ажлуулах гэж байгаа ресторан ажиллуулах гэж байгаа хэн ч бай ямар нэг ах дүү хамаатан садан танил тал хайхгүйгээр шууд цахимаар хүсэлтээ илгээхэд зөвшөөрөл гарна.

Ингэснээр бид цаашдаа заавал цаасаар бичгээ өгөөрэй, цаасаар хүсэлтээ өгөөрэй, энэ маягтыг бөглөөрэй гэдэг ийм шаардлагыг тавихгүй болж байна. Иргэд бэлэн маягтуудыг бөглөөд хүсэлтээ илгээвэл энэ албан хариу ирээд та зөвшөөрлийг 30 хоногийн дотор шийдвэрлээд авах бололцоог бид нар бүрдүүлж байна. Өнөөдрийн ИМонгол, ИБизнес дээр энэ 10 үйлчилгээг цахимжуулсан үйл явдал бол авлигатай тэмцэх технологийн шийдлийг амилуулж байгаа эхний 140 алхам. Бид цаашдаа 10, 10-аар нь багц багцаар нь зөвшөөрлүүдийг цахимжуулж нийт 360 зөвшөөрлийг бүрэн цахимжуулж төрийн мэдээлэл солилцооны ИМонгол, ИБизнест нэгтгэнэ.