Дижитал торгоны зам болох уриатай "Silkroad Innovation Hub"-ийн нээлтийн албан ёсны нээлт боллоо
2023.09.25

Дижитал торгоны зам болох уриатай "Silkroad Innovation Hub"-ийн нээлтийн албан ёсны нээлт боллоо

1500 гаруй жилийн турш өрнө дорныг холбосон торгоны зам нь Монголын эзэнт гүрний оргил үед хамгийн өндөр сэргэн мандсан байдаг. Дижитал торгоны зам болох уриатай "Silkroad Innovation Hub"-ийн нээлтийн албан ёсны нээлтэд манай компани өнгөрсөн 7 хоногт оролцлоо.

Төв азийн орнуудын стартапуудыг цахиурын хөндийд гарахад чиглэсэн энэхүү төв нь 2023 оны 1-р сард болсон Казахстан улсын Алматы хотод болсон Дижитал Алматы арга хэмжээний үеэр Бүгд Найрамдах Казахстан Улсын Дижитал хөгжил, инновац, сансар судлалын яамны сайд Багдат Мусин болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам сайд Uchral Nyam-Osor нарын уулзалтаар Монгол улсыг уг төвийн гишүүнчлэлээр элсэх ажлын эхлэл тавигдсан юм.

Silkroad Innovation Hub-ийн алсын хараа нь Евроазиас Цахиурын хөндий хүртэлх орон зайг ойртуулж дижитал торгоны зам барихыг нэг орон бус бүс нутгаараа эрмэлзэж байгаа тул "Торгоны замын инновацын төв" дээр Монголчууд оролцох нь туйлын ач холбогдолтой байсан юм. Уг ажлыг бид үргэлжлүүлэн ICT EXPO 2023-н хүрээнд уг төвийн венчур партнерыг Монголд урьж авчран хувийн байгууллагуудыг төлөөлж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.

Тэгвэл уг хамтын ажиллагааны хүрээнд 2024 онд Монгол улсаас шилдэг технологийг компаниудыг уг төвд гишүүнээр элсүүлэх, цахиурын хөндийд гарах боломжуудыг очин биеэр танилцах, судлах ажлуудыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Мэдээлэл технологийн үндэсний парк - National Information Technology Park-тай бид хамтран төлөвлөж байгааг дуулгахад таатай байна.