“Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд цахимжилтыг эрчимжүүлэх 25 багц арга хэмжээ хэрэгжүүлнэ
Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банкны байгуулсан зээлийн нэмэлт гэрээний хүрээнд цахимжилтыг эрчимжүүлэх олон бодитой ажлууд хийгдсэн. “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд мөн Цахим үйлчилгээний үр ашиг, хэрэглээг сайжруулах, дижитал ур чадварыг дээшлүүлэх, дижитал технологид суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр 25 багц арга хэмжээг дараах үндсэн 3 зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Үүнд төрийн бүх шатны байгууллага дотроо, өөр хоорондоо, төрийн байгууллагаас иргэн, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагатай цахимаар харилцах систем, орчин нөхцөлийг бүрдүүлэн хэрэгжүүлж, хэвшүүлнэ. Дижитал орчинд ажиллах соёл, арга хэлбэрийг бүрэн хэвшүүлж, эрх зүйн орчныг боловсронгуй болгож төрийн бүх шатны байгууллага дижитал шилжилт хийх үндсэн нөхцөл бүрдүүлнэ. Төрийн цахим үйлчилгээний суурь зөөлөн дэд бүтэц болох үндсэн болон дэмжих систем (ХУР, ДАН)-ийг өргөтгөн хөгжүүлж, бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, Үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчилж, тоон гарын үсгийг хэрэглээг дэмжин, төрийн байгууллагын цахим албан бичгийн солилцоог дэмжинэ. Төрийн цахим үйлчилгээний тоо, хэрэглээ, чанарыг нэмэгдүүлнэ.
Мөн Дижитал технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн цахим чадварыг дээшлүүлж, цахим орчинд бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлнэ. Хэрэглэгчдийн тоон бичиг үсгийн мэдлэг, практик түвшний ур чадварыг дээшлүүлнэ. Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог хангахаар ажиллаж байна.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.20