Олон Улсын цахим хөгжлийн индексээр манай улс 18 байр урагшилж, 74 дүгээр байранд орсон
УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал Эстонийн Таллин хотод болсон “Нээлттэй засаглалын түншлэл”-ийн дугуй ширээний дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим хөгжлийн урт дунд хугацааны бодлого, томоохон зорилтууд, гарсан үр дүнгээ танилцууллаа.
2 жил тутам гардаг Олон Улсын цахим хөгжлийн индексээр манай улс 2016 онд 84-т, 2020 онд 92-т орсон хэдий ч өнгөрсөн онд 18 байр урагшилж 74 дүгээр байранд орсон нь чамгүй амжилт юм. Нээлттэй засгийн ил тод байдлыг хангуулахад технологийн шийдлийг нэвтрүүлж хүнээс хамааралгүй шийдвэр гаргах, иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх нь нэн чухлыг тэмдэглэв.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.20