Хүн биш технологи засагладаг ил тод, нээлттэй, эрүүл нийгмийн төлөө хамтдаа зүтгэе
2023.06.09

Хүн биш технологи засагладаг ил тод, нээлттэй, эрүүл нийгмийн төлөө хамтдаа зүтгэе

Хүн төрөлхтний оюун санаанаас урган гарч бий болж мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарыг хөгжүүлж буй дотоодын 200 аж ахуйн нэгжийн хамтран зохион байгуулсан "ICT EXPO 2023" арга хэмжээ Mindgolia уриан дор 3 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ гурван өдрийн турш бид 41 сая долларын гэрээ хэлэлцээрийг хийж, хөрөнгө оруулалт татлаа. 3000 инженер бэлтгэхээр боллоо. Үндэсний соёл амралтын хүрээлэнд 200 байгууллага өөрсдийн оюун санаагаараа бүтээсэн 492 шинэ технологио олон нийтэд танилцуулж, гадна дотны хөрөнгө оруулагчдаас 885 хамтран ажиллах гэрээ байгуулж, 4 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийлээ. Давхардсан тоогоор 182 мянга гаруй иргэн ICT Expo-д хүрэлцэн ирж, манай улсын технологийн дэвшил, чиг хандлагыг харлаа, үзлээ, мэдэрлээ. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn