Х. Баттулгын санаачилсан хуулийг Засгийн газар дэмжсэнгүй
2012.03.21

Х. Баттулгын санаачилсан хуулийг Засгийн газар дэмжсэнгүй

УИХ-ын гишүүн Х. Баттулга Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байсан болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах тухай хуулийн төсөл санаачилсан. Тэрбээр уг хуулийг Засгийн газарт дөрөв дахь удаагаа оруулж байгаа ч дахин “уналаа”. 

Энэ хуулийн төслийг “Хүнийг үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн Үндсэн хуулийн заалттай нийцэхгүй байна гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Түүнчлэн УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх 6 сарын дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах буюу нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглох хуультай тул дэмжих боломжгүй хэмээн хууль санаачлагч нарт уламжлахаар боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.