2018.09.06

Засгийн газар 2019 онд багш нарын цалинг нэмэх, албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн ажлыг судлахаар боллоо

Хичлээийн шинэ жил эхлэх үеэр өнөөдрийг хүртэл нийтдээ 30 сургуулийн багш нар ажил хаялт зарласан. Энэ тал дээр Засгийн газар ямар байр суурьтай байгаа, цаашид ямар арга хэмжээ авах талаар ХНХ-ын сайд С.Чинзориг МҮОНРТ-ийн Зочны ярилцлага буланд ярилцлаа.

-Засгийн газар эхний ээлжинд ямар арга хэмжээ авах вэ?

-Багш нарын ажил хаялттай холбоотойгоор Сангийн сайд болон надад ирэх оны төсөв төлөвлөгөө боловсруулахдаа цалин нэмэгдүүлэх тодорхой эх үүсвэр оруулах үүрэг өгсөн. Мөн багш, эмч нарын ажлын байрны нөхцөл үнэлгээг үндэслэж хийж байгаа албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэх ажлыг 2019 оны 1 сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэн арга хэмжээ авахаар болж байна.