СХД-ийн 12, 67 дугаар сургууль дээр ажиллаж байна
2018.09.05

СХД-ийн 12, 67 дугаар сургууль дээр ажиллаж байна

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, СХД-ийн зөвлөлийн дарга Ш.Оюунчимэг, МҮЭ-ийн холбооны хуульч, өмгөөлөгчийн багийн гишүүн Ш.Буянжаргал нар ажил хаялтад нэгдсэн СХД-ийн 12, 67 дугаар сургуулиудад биечлэн очиж хууль эрх зүйн зөвөлгөө өглөө.

Энэ үеэр СХД-ийн 12 дугаар сургуулийн ҮЭ-ийн хорооны даргаас ажил хаялтын талаарх мэдээллийг тодруулахад тус сургууль нь есдүгээр сарын 4-нөөс буюу өнөөдрөөс ажил хаялтад нэгдэж байгаа бөгөөд ажил үйлчилгээ болон захиргааны ажилчдаас бусад ажилчид 100 хувь ажил хаялтад нэгдэн оролцож байгаа тухай мэдээллэв. Тус сургуулийн тэмцлийн үйл ажиллагааг захиргааны зүгээс ямар нэгэн байдлаар дарамт, шахалт үзүүлээгүй ажил хаялт хуулийн хүрээнд үргэлжилж байна. Харин 67 дугаар сургууль дээр ажил хаялт 74,5 хувийн ирцтэйгээр хэвийн явагдаж байна.