2018.08.31

Нийт хүүхдийн 83 хувь нь цэцэрлэгт хамрагдана

Цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 83 хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой гэж үзсэн ч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 18 сургууль, цэцэрлэгийг үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй гэдэг дүгнэлт гаргасан билээ. Тэгвэл хүрэлцээ муутай нөхцөлд эдгээр хүүхдийг хааш нь шилжүүлэх вэ гэдэг асуудал үүсээд байна. 

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Эцсийн үр дүн нь ирэх жилийн 9 дүгээр сарын 1 буюу 2019-2020 оны хичээлийн жилд мөрийн хөтөлбөрийн дагуу хүүхэд бүрт цэцэрлэгт орно. Үндсэн ажлын 80 хувь нь он дамжиж хийгдэж байна.