2025.07.02

Б.Уянга: Нийтээр тэмдэглэх баярын өдөр амралтын өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлэхээр тусгалаа

УИХ-ын чуулганы /2025.07.02/-ны өдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Уянга гишүүдийн асуултад хариуллаа.

УИХ-ын хоёр гишүүн саяхан болж өнгөрсөн цагаан сартай холбоотой асуудлуудаас үүдээд хуулийг судлаж, энэ бол байх ёстой заалт юм байна гэж заалтыг оруулж ирэхээртөслөө бэлдсэн.Манайх 2025.04 сард хэлэлцэж эхлээд саналаа авсан. Хууль тодорхой биш байсаар л ирсэн юм билээ. 1999 онд анх энэ хуулийн агуулга нийтээр тэмдэглэх баяртай холбоотой зохицуулалтууд хэрвээ амралтын өдөр тохиох юм бол өмнө нь шилжүүлэх үү, хойш нь байлгах уу гэдгийг Засгийн газар шийдвэрлэнэ гэсэн заалт байсан байна лээ. 

Тэгээд 2022 онд Хөдөлмөрийн хуулиас аваад хаячихсан. Тэгээд ЗГ шийдвэрлэнэ гэж хэн нэгний шийдвэр хэрэгтэй байж,тулж шийдвэр гардаг, нэг жилийн өмнө мэдэгддэг биш асуудлууд байдаг. Энэ хуулийн төсөл дээр ажиллаж байх явцад хуульчидтайгаа ярилцаад нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ гэж орсон. Засгийн газрын шийдвэр хүлээх хэрэггүй, хувийн хэвшлийнхэн энэ 6.4 гэсэн заалтыг хараад энэ жил тэмдэглэлтт өдрүүд амралтын амралтын өдрүүдийг дайрч байвал дараагийн ажлын өдөр рүү шилждэг байхаар төлөвлөх эрх нь нээгдэж байгаа гэж харсан. Эмч, цагдаа, онцгойгийнхон эртнээс төлөвлөж, энэ 6.4 гээд энэ шинээр нэмж байгаа заалтыг дагаад зохицуулагдаад явах юм.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа