Саар муугаа засахын тулд фракци байгуулна
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2012.03.13

Саар муугаа засахын тулд фракци байгуулна

МАН дотор шинэхэн фракци удахгүйбайгуулагдах гэж байгаа талаар Төрийн ордонд яригдах болсон. Одоогийн байдлаар тус фракцид УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Ц.Батбаяр, Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Р.Раш нар нэгдээд байгаа сурагтай.Энэ талаар тодруулахаар нэр холбогдоод байгаа гишүүдээс байр суурийг нь сонирхсон юм.

-МАН-ын хэсэг гишүүн фракци байгуулахаар боллоо. Үүнийг гомдогсдын арми намын даргынхаа эсрэг бослоо гэж тайлбарлаж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

Сонгууль болоод намаа дотроос нь хагалж бутаргах тухай яриа огт биш юм. Улстөр өөрөө багийн тоглолт. Тэр үзэл бодлоороо нэгдсэн нэг хэсэг нь санал бодлоо нэгтгээд, нэгдсэн дуу хоолойтой байя гэдэг утгаар байр    сууриа илэрхийлж байгаа зүйл шүү дээ. Өөрөөр хэлбэл сайныгаа улам еайжруулъя. Саар муу зүйл байвал засаад явъя гэсэн санаа.

- Сонгуулийн өмнө энэ фракци байгуулагдах уу?

-Сонгуулийн өмнө гэдгийг яг ийм тийм гэж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бидний дунд яригдаж байгаа.

-Цаг үеэ олсон асуудал гэж үзэж байна уу?

-Яагаад болохгүй гэж.