Алт,бэлэн мөнгөнөөс өөр юм хуримтлуулах нь тэнэг хэрэг
2012.03.09

Алт,бэлэн мөнгөнөөс өөр юм хуримтлуулах нь тэнэг хэрэг

 

  • Тодорхой нэг мөчид итгэл¬цэл арилна. Хүмүүс өөрс¬дийн хуримтлалыг төрийн зээлийн бичиг хэлбэрээр хадгалахыг хүсэхгүй.
  • Би л лав тийм “өн¬дөр¬лөг”-т байгаа зах зээлд хадахгүй. Энэ бол маш аюултай хэмжээ.

АНУ-ын Цагаан ордны төсөв хариуцсан захирал асан Дэвид Стокман татварыг түүхэнд байгаагүй их хэмжээгээр танахыг санаачлагчдын нэг. Тэрбээр “Өөрсдийнхөндөө зориулсан капитализмын ялалт” номондоо “Өнөө цагт зөвхөн тэнэгүүд л хуримтлалаа алт, бэлэн мөнгөөс өөр хэлбэрээр хадгалж байна” хэмээжээ. Д.Стокманы “Associated Press” агентлагт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Та яагаад АНУ-ын эдийн засгийг муу гэж үнэлж байгаа вэ?

-Энэ эдийн засаг өр зээлд хэтэрхий ханачихсан. Уг нь хувийн болон төрийн секторууд Дотоодын нийт бүтээгд­эхүүний /ДНБ/ доллар тутамд 1.5-1.6 доллар ног­дохуйц мөнгийг жил тутам зээлдэг. Энэ бол алтан дун­даж. Ийм харьцаа 100 жилийн турш хадгалагдаж ир­сэн. Гэтэл 1990-ээд оны дунд үеэс бид ДНБ-ий доллар тутамд гурван дол­лар ногдохоор зээлж эхэл­лээ. 2006-2007 онд энэ тоо зургаан долларт хүрсэн. Дөрөв дэх санхүүжилтийн үед хүмүүс орон сууцтай бо­лох гэж 25000-50000 дол­лар авах болсон юм. Энэ л эдийн засгийг тэтгэж, жи­жиг­лэнгийн худалдаа, зоогийн газарт ажлын байр бий болгож, фитнесийн багш, цэцэрлэгч гэх мэт ажлын эрэлт үүсгэсэн. Гэхдээ ийм эдийн засаг амьд­рах чад­варгүй. Энэ бол са­вангийн хөөсний эдийн засаг.

-АНУ-ын эдийн засаг хэр хур­дан өсөх боломжтой вэ?

-Олон хүн 3-3,5 хувь гэдэг. Харин минийхээр ядаж 1-2 хувь өсөх болов уу. Хэ­рэв бид асар их хувиар зээлэхээ больчихвол ДНБ-ий түвшин бас зогсоно шүү дээ. Бид мухардмалд байдалд ор­чих­лоо.

-10 жилээр гаргасан хуга­цаат зээлийн бичгүүдийн нэг жил, таван жилийн ашиг ямар байх бол?

-Мэдэх юм алга. Гэхдээ яг одоогийн байгаа нь /хоёр хувь орчим/ зориудын, хиймэл гэд­гийг л хэлж чадна. Энэ бол Холбооны нөөцийн сан /ХНС/ болон дэлхийн бусад орны Төвбанкууд өр­гөн хэм­жээ­гээр худалдан авсны үр дүн юм.

-Үүнд муу юм юу байгаа юм?

-Хадгаламжийн мөнгөөр худалдан аваагүйд л хамаг учир оршиж байна. Тэр бол зохиомол, хийсвэр мөнгө. Зүгээр л хэвлэх машинаа асаасан хэрэг. Дөнгөж саяхан ХНС таван тэрбум долларын об­лигацийг найман ди­лерээс худалдан авсан. Үе үе ингэдэг л дээ. Гэхдээ одоо тэрхүү таван тэрбумыг обли­гациа зарсан нөгөө ди­ле­рүүдийнхээ банкны дан­санд байршуулчихсан шүү дээ.

-Энэ нь ямар хор уршиг­тай вэ?

-Маш аймшигтай. Хэрвээ мөн­гийг хэмжээ хяз­гаар­гүйгээр хэвлээд л дэлхийг баян болгодогсон бол. Хүн төрөлхтний түүхийн сүүлийн 1000 жилд бид ал­даа хийжээ.

-Энэ бүхэн яаж төгсөх бол?

-Тодорхой нэг мөчид итгэл­цэл арилна. Хүмүүс өөрс­дийн хуримтлалыг төрийн зээлийн бичиг хэл­бэрээр хадгалахыг хүсэх­гүй. Сүүлийн 15 жилд инф­ляци 2,5 хувьтай бай­хад 80 суурь пункт дээр суурилсан орлоготой таван жилийн облигацийг эзэм­шихийг хэн хүсэх вэ дээ. Хэрэв Төвбанкууд обли­гаци худалдаж авахаа боливол, эсвэл аймшигтай их хэмжээнд хүрсэн балансыг багасгаж эхэлбэл эдгээр луйварчин өөрсдийн облигациа нүд ирмэхийн зуур л гаргаад шидчихнэ.

-2008 оных шиг айм­шиг­тай санхүүгийн хямрал болох нь ээ?

-Үгүй ээ, түүнээс ч аймаар. “Margin Call” /нэмэлт баталгаа мөнгө/шаард­саны дараа тө­сөө­лөхийн аргагүй эмх зам­ба­раагүй байдал үүснэ.

-Хувьцааны зах зээлийн талаар юу хэлэх вэ?

-Би л лав тийм “өн­дөр­лөг”-т байгаа зах зээлд хан­дахгүй. Энэ бол маш аюултай хэмжээ.

-Таны цүнхэнд ямар нэг хувьцаа бий юу?

-Байхгүй.

-Төрийн богино хуга­цааны зээлийн бичиг ч байх­­гүй юу?

-Зөвхөн тэр л байгаа. Гэх­дээ үүнийг бэлэн мөнгө гэж тооцож болно. Мөн надад жаа­хан алт бий. Би эрс­дэл­тэй алхам хийхийг хүсдэг­гүй.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.