А.Ариунзаяа: УИХ-ын гишүүд дагаж савчаад, мэдэгдэл хийгээд байх нь буруу болов уу гэж бодож байна
2025.05.15

А.Ариунзаяа: УИХ-ын гишүүд дагаж савчаад, мэдэгдэл хийгээд байх нь буруу болов уу гэж бодож байна

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нийгэмд үүсээд байгаа асуудлын талаар байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Би байнгын хорооны дарга биш учраас ямар өргөдөл ирж байгаа талаарх мэдээлэлгүй байна. Яг гомдол ирэх юм бол байнгын хорооны дарга ажлын хэсэг байгуулах уу, хэнээр ахлуулах уу гэдэг процесс явагдана. Дараа нь ажлын хүрээнд холбогдогч талуудын мэдээллийг сонсож, ярилцаад, ёс зүйн зөрчил байна гэж үзэх юм бол 3 хүрээнд хариуцлага тооцдог. 

  1. Сануулах арга хэмжээ авах
  2. 2. Уучлалт гуйлгах
  3. 6 хүртэлх сарын цалин хасах

Иргэдтэй адил сошиалаар мэдээлэл харж, авч байна. АТГ-т 2 хүн өргөдөл өгсөн гэж сонссон. Тиймээс тухайн байгууллага нь шалгаад мэдээлэл өгөх байх гэх хүлээлттэй байна. 

Яг одоо нотолгоо баримт байхгүй байна. Хүү нь найз охиндоо бэлэг өгсөн асуудал яригдаад байх шиг байна. Тиймээс хэзээ өгсөн, ямар орлогоос бэлэг өгсөн зэрэг асуудал яригдах ёстой байх. Тухайн насанд хүрсэн хүү өөрөө орлогогүй бол аав, ээж, ах, дүү, магадгүй койноор баяжсан юм уу гэдгээ нотлох хэрэгтэй.

Нотолгоог нь мэдэхгүй байж УИХ-ын гишүүд хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг хүмүүс дагаж савчаад, элдэв янзын мэдэгдэл хийгээд байх нь буруу болов уу гэж бодож байна.