Б.Найдалаа: Хэн байхаас үл хамаарч улстөрч хүн орлогоо нотлох үүрэгтэй, чадахгүй бол хариуцлага хүлээх нь ойлгомжтой
УИХ-ын гишүүн Б.Найдалаа улс эх оронд өрнөж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой орлогоо нотлохыг шаардсан асуудлаар байр сууриа ийн илэрхийллээ.
ХҮН намын хувьд Монгол Улсад тулгамдсан том асуудлуудаа, том төслүүдийг явуулах ёстой гэсэн хатуу үнэмшилтэй байдаг. Монголчууд улс төржиж, талцалгүй хамтарч байж улс орны том асуудлуудаа шийдэж, эдийн засгаа өөд нь татах ёстой гэсэн итгэл үнэмшилтэйгээр хамтарсан Засагт орсон.
Харин орлого нотлох тухай асуудал тусдаа. Ерөнхий сайд нь байна уу, сайд нь байна уу аливаа улстөрч, УИХ-ын гишүүн байна уу хэрэв орлого нь нотлогдохгүй, зүй бус байх юм бол түүнийгээ өөрөө тайлбарлах үүрэгтэй. Зохих газрууд буюу АТГ шалгаж нотлох үүрэгтэй. Хэрэв нотолж чадахгүй бол хариуцлага хүлээх нь ойлгомжтой.
Холбоотой мэдээ
2025.05.15
2025.05.08
2025.05.06