Гаднаас хүч авахыг өөгшүүлэхгүй байгаа
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2016.05.06

Гаднаас хүч авахыг өөгшүүлэхгүй байгаа

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өчигдөр “Сайдын цаг” уулзалтад оролцож мэдээлэл хийлээ.

Тэрээр “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн баталж, 240 мянган төгрөг болгосон. Бүрэн тэтгэврийн хэмжээтэй дүйцүүлж, 25 хувиар нэмэгдүүлсэн тус хэмжээг 2017 оны нэгдүгээр сарын 1 -нээс хэрэгжүүлж эхэлнэ” гэв.

Мөн “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталсан. Жагсаалтад барилгын тапбайн бүх төрлийн ажил, жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морь унуулах, шөнийн цагаар болон архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газарт соёлын, циркийн, ардын урлагийн үзүүлбэрүзүүлэхажил, автозам дээрх худалдаа, үйлчилгээний ажил зэргийг шинээр нэмж, хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аянг зарласан байгаа.

Түүнчлэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Хөдөлмөрийн тухай болон Ажиллах хүчний тухай хуулиудыгболовсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Засгийн газраас “Бичил бизнесийг дэмжих” зорилтот хөтөлбөрийг баталсан.

Хөтөлбөрийг орон нутгийн Хөдөлмөрийн хэлтсүүдээр дамжуулж, 2016-2018 онд хэрэгжүүлснээр сум, хороо бүрт 500-гаас доошгүй хүний орлого нэмэгдэж, нийт 66 мянган ажлын байр шинээр бий болох, хадгалагдахаар тооцоолсон.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр болох 100 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргах асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна” гэсэн юм. Түүний дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Барилга, уул уурхайн салбарт ажилгүй болж байгаа иргэдийн тоо өсөн нэмэгдэж байна. Өмнөх жилтэй харьцуулахад ажилгүйдлийн түвшин ямар байгаа вэ?

-Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн бүтцийг авч үзвэл хөдөлмөрийн зах зээл улирлын чанартай байгаа. Зуны улиралд ажлын байр нэмэгддэг, өвөл болоход олон уурхай, барилга зогсдог.

Энэ үед ажилгүйдлийн түвшин нэмэгддэг. Тийм учраас нэмүү өртөг шингэсэн олон ажлын байр шингээж чадах үйлдвэрлэлийн эдийн засгийн бүтцийг бий болгох шаардлагатай. Хөдөлмөрийн яамнаас ойрын хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн тапаар төрөөс баримтлах бодлогыг ойрын хугацаанд оруулж хэлэлцүүлнэ.

Түүнд улирлын чанартай эдийн засгийн бүтцээсээ салах бодлогыг тусгаж өгсөн. Батлагдаад хэрэгжээд эхлэхээр энэ сул талыг засаад явах боломжтой. Ажлын байрыг хадгалах хамгаалах, шинээр бий болгох чиглэлээр Хөдөлмөрийн яамнаас есөн төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.

Түр ажлын байр бий болгох, ахмадууд руугаа хандсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хандсан, 35-аас дээш насныханд хандсан, оюутан залуучууд руу хандсан хөтөлбөр гэх мэт. Эдгээр хөтөлбөрүүдээ өргөн цар хүрээтэй хэрэгжүүлж олон иргэдийг энэ хөтөлбөрт хамруулах зорилго тавьж байна.

Зорилго биелж байна, хөтөлбөртхамрагдсан иргэдийн тоо өмнөх жилийнхээс 20-30 хувиар өссөн. Мөн гаднаас ажиллах хүчин авахыг өөгшүүлэхгүй байгаа. Одоогоор 7262 гадаадын ажиллах хүчин ажиллаж байгаа нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 70 гаруй хувиар буурсан үзүүлэлт юм.

Мэргэжлийн боловсрол сургалтын төвөөр дамжуулж 45 мянган ажиллах хүчин бэлтгэж байна, их, дээд сургуулиар дамжиж 20 мянган залуус төгсөж байна. Эдгээр залуучуудаа эхний ээлжинд ажлын байраар хангах ёстой. Монгол залуучуудаа ажлын байраар хангая гэсэн зорилгоор энэ бүх бодлого хэрэгжиж байна.

-Та саяхан Оюу толгойн ажилтай танилцсан. Тэр талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Оюу толгой дэргэдээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй. Тус төвд суралцсан монгол залуус Австрали улсын мэргэжлийн сургалтын хоёрдугаар зэрэглэлийн сертификаттай төгсөж байгаа. Үүгээрээ Оюу толгой төдийгүй Австрали улсад ажиллах боломжтой.

Австрали улсын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нар ирж манай залууст хичээл заасан нь Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа залуус дэлхийн бусад улс гүрэнд хүлээн зөвшөөрөгдөх ажилтан болж бэлтгэгдэж буйн нэг илрэл.

Оюу толгойд монгол залуус ажиллаж, өндөр цалин авч байгаа. Гэхдээ нийгмийн асуудал орхигдсон харагдсан. Олон жилийн өмнө Оюу толгойд очиход байсан кемп одоо ч байна лээ. Олон мянган монгол залуучууд гэр орноосоо хол ажиллахаар гэр бүлийн үнэт зүйл апдагдаж байна, үүнд анхаарах зайлшгүй шаардлага байна.