“Судалгаанд суурилсан хөдөлмөрийн бодлого” танилцуулах уулзалт
Улаанбаатар хотын “ BEST WESTERN PREMIER TUUSHIN” зочид буудлын “Соёмбо” танхимд амжилттай зохион байгууллаа.
2016.05.06

“Судалгаанд суурилсан хөдөлмөрийн бодлого” танилцуулах уулзалт

Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвөөс “ Судалгаанд суурилсан хөдөлмөрийн бодлого” уулзалт арга хэмжээг аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулан 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14.00-17.00 цагийн хооронд Улаанбаатар хотын “ BEST WESTERN PREMIER TUUSHIN” зочид буудлын “Соёмбо” танхимд амжилттай зохион байгууллаа.

Танилцуулах уулзалтанд Хөдөлмөрийн яам, холбогдох төрийн болон нийгмийн түншлэгч байгууллагууд, Аж ахуйн нэгж байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөл, эрдэмтэн судлаачид нийт 170 төлөөлөл оролцлоо.Үүнээс зорилтот бүлэг болох Аж ахуйн нэгжийн 120 гаруй төлөөлөл оролцсон.

Арга хэмжээг нээж Монгол УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэлэхдээ:- Хөдөлмөрийн салбарын бодлого үйл ажиллагааг ажил олгогч, хамтран ажиллагчдад  танилцуулах уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэрээр Монгол улсад 10 дугаар сарын 15-ны өдрийг Хүний Нөөцийн ажилтны өдөр болгохоор шийдвэрлэсэн цаг дор энэхүү уулзалт зохион байгуулагдаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

ОУХБ-ын үндэсний хөдөлмөр эрхлэлтийн зааварчилгаа, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль болон бусад холбогдох эрх зүйн актуудыг боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны төлөв байдлыг судалж, шаардлагатай судалгаа, шинжилгээний үр дүнг хэрэглэгчдэд нийлүүлэх нь хөдөлмөрийн салбарын томоохон зорилгын нэг юм. 

Бид нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны чиглэлээрх олон улсын хэм хэмжээ, чиг хандлага, зөвлөмжид нийцүүлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлуулах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар  ажиллаж байна.

Хөдөлмөрийн болон бусад салбарын бодлого тодорхойлох, уялдаа холбоог сайжруулах, шийдвэр гаргахад бодитой тооцоо, судалгаа шинжилгээ зайлшгүй шаардлагатай байдаг.

Хөдөлмөрийн судалгааны чиг үүргийг хэрэгжүүлж байгаа харьяа байгууллага нь хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудлаар улсын хэмжээний хэд хэдэн судалгаа, шинжилгээний ажил хийсний дотор Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, Барометрийн судалгаа, Цалин хөлсний бүтцийн судалгаа, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн судалгаа, Нүүрсний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын судалгаа, Хэрэглэгчдийн үнэлгээний судалгаа, Хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн төлөв байдлын судалгаа зэрэг томоохон судалгаануудыг гүйцэтгэн Хөдөлмөрийн яам болон бусад хэрэглэгчдэд хүргэж ажиллалаа.

Түүнчлэн Урт дунд хугацааны хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийн таамаглал, хөдөлмөрийн салбарт Ерөнхий тэнцвэрийн загварыг хөгжүүлэх, мэргэжлийн боловсролын сургалт, хөдөлмөрийн норм, норматив тогтоох аргачлал, хөдөлмөр эрхлэлт дэх бүтээмжийн нөлөөллийг судлан шинжлэх зэрэг хөдөлмөрийн салбарын чухал асуудлаар судалгаа, шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэж байна. 

Хөдөлмөрийн бодлого, үйл ажиллагаа, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг олон нийтэд танилцуулж, мэдээллээр хангах явдал нь бодлого хэрэгжүүлэхэд чухал үндэс болох тул судалгаанд хамрагдаж буй аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоо маш чухал юм.Иймээс бид өнөөдрийн уулзалт арга хэмжээнд салбарын бодлогыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх хөдөлмөрийн судалгааны үр дүн, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний зарим асуудлыг танилцуулах болно. 

Бодлого, үйл ажиллагаа, судалгааны үр дүнг шаардлагатай үед танилцуулж байх бус өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж  байх нь чухал байна. Улсын хэмжээний судалгаанд сонгогдсон Аж ахуйн нэгж , байгууллагын идэвхтэй оролцоо, үнэн зөв мэдээлэл бодлого боловсруулахад бодитой хувь нэмэр оруулж ирсэн ба цаашид та бүхний оролцоо улам их шаардлагатай байх болно хэмээв. 

Үйл явцыг Хөдөлмөрийн судалгаа, сургалт, мэдээллийн газрын дарга Ц. Баянмөнх удирдан чиглүүлж, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын дарга Г. Сувдаа  “Бодлого боловсруулахад судалгааны үр дүн ашиглах нь”,  Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын үндэсний зохицуулагч П. Болормаа  “Олон улсын Хөдөлмөрийн хэм хэмжээ”, ХЭҮСМҮТ-ийн ахлах мэргэжилтэн С.Чулуунцэцэг, “Хөдөлмөрийн харилцаанд ажил олгогчийн үүрэг, оролцоо”, мэргэжилтэн А. Амарзаяа “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний талаар ажил олгогчдын мэдвэл зохих асуудлууд”, ААНБ-ыг төлөөлж “ Макс” группийн хүний нөөцийн захирал Д.Нямлхаажав “ХЗЗ, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр хийгдсэн судалгааны үр дүн” нар тус тус илтгэл тавьлаа.

Уг арга хэмжээг хааж Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн захирал С. Чойноров хэлсэн үгэндээ:- Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвөөс зохион байгуулж буй “Судалгаанд суурилсан хөдөлмөрийн бодлого” танилцуулах уулзалтанд маань цаг зав гарган хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлаж байгаагаа илэрхийлье.

Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон бусад холбогдох эрх зүйн актуудыг боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны төлөв байдлыг судалж шаардлагатай судалгаа шинжилгээний үр дүнг хэрэглэгчдэд нийлүүлэх, мэдээлэх нь бидний томоохон зорилгын нэг юм. Энэ зорилгынхоо хүрээнд өнөөдрийн энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. 

Хөдөлмөрийн салбарын төрөлжсөн судалгаа, шинжилгээний ажил хийгдэж эхэлснээс хойш 17 судалгааны ажил,  8 шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэж хэрэглэгчдэд хүргэсэн байна. Эдгээр судалгааны ажлуудын ихэнх нь жил бүр давтамжтай хийгддэг бөгөөд аж ахуй нэгжид суурилсан судалгаанууд байдаг. Тиймээс манай судалгааны ажилд ажил олгогч, аж ахуй нэгжүүдийн оролцоо дэмжлэг маш чухал байдаг. 

Энэ онд буюу 2016  онд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв 3 томоохон судалгааны ажил хийнэ. Үүний 2 судалгаа нь аж ахуй нэгжид суурилсан түүвэр судалгаа байгаа юм. Бид судалгааны мэдээлэл цуглуулалтын ажлыг 6 сард эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Тиймээс ажил олгогч, аж ахуй нэгжүүд та бүхнийг энэ жилийн судалгааны ажилд идэвхтэй оролцож бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү хэмээн хүсэх байна. 

Цаашид хөдөлмөрийн салбарын бодлого үйл ажиллагаа, хийгдсэн судалгааны ажлуудын үр дүнг ажил олгогчид, хэрэглэгчдэд тогтмол танилцуулах ажлыг зохион байгуулж ажиллах болно гэв.