2016.05.05
“Судалгаанд суурилсан хөдөлмөрийн бодлого” уулзалт боллоо
Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв “Судалгаанд суурилсан хөдөлмөрийн бодлого” уулзалтаар салбарын хэмжээний судалгаануудыг танилцууллаа.
Уг уулзалтыг төрийн болон хувийн хэвшлийн 150 гаруй байгууллагын төлөөлөлд танилцуулж байна. Ингэснээр хөдөлмөр эрхлэлтийн төрийн бодлого болон байгууллагын үйл ажиллагаа, судалгааны үр дүн тусгалаа олох аж.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Хамгийн гол нь цаашид ажил олгогч эздийн баримталж буй бодлого, судалгаанд гарсан үр дүнг үндэслэн Монгол Улсын Хөдөлмөрийн яам өөрийн хэрэгжүүлж буй бодлого, батлах гэж буй хуулиуддаа тусгах нь зайлшгүй шаардлагатай байна” гэлээ.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү