Чингэлтэй дүүрэг нийтийн эргүүлийн ажиллах журмыг танилцууллаа
Чингэлтэй дүүрэг нийтийн эргүүлийн ажиллах журмыг танилцууллаа
2016.01.28

Чингэлтэй дүүрэг нийтийн эргүүлийн ажиллах журмыг танилцууллаа

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны  25 дугаар тогтоолоор хэв журмын урамшилт эргүүлийн ажиллах журмыг баталсан. Дүүргийн 19 хороонд 22 урамшилт эргүүл ажиллаж байгаа юм. Эдгээр урамшилт эргүүлийг чадавхжуулах зорилготой ээлжит сургалт 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр боллоо. Сургалтыг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн Эрх зүйн сургалт, тогтоол шийдвэрийн биелэлт, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Ариунзаяа нар зохион байгууллаа.

Сургалтын үеэр “Амар тайван Чингэлтэй” хөтөлбөрийн биелэлтийг танилцуулснаас гадна дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар тогтоолоор баталсан дүүргийн хэмжээнд гудамж, байрны нийтийн эргүүл ажиллуулах журмыг танилцуулж, мэдээлэл харилцан солилцох талаар чиглэл өгөв.

Нийтийн эргүүл нь тухайн хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангуулах, энэ чиглэлээр төр, захиргаа, хууль хяналтын байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах, гэмт хэрэг, зөрчлийн талаар холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх замаар иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажиллах чиг үүрэгтэй.

undefined

Мөн зөрчил ихээр үйлдэгддэг гудамж, талбай, аж ахуйн нэгж байгууллагуудад хэсэгчилсэн байдлаар тандалт хийж, эргүүлийн үүргийг тогтмол гүйцэтгэх, энэ чиглэлээр холбогдох байгууллагыг мэдээ, мэдээллээр хангах, журмаар тогтоосон чиг үүргээ гүйцэтгэхдээ хороо, дүүргийн  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, холбогдох байгууллагуудаас дэмжлэг туслалцаа авах эрхтэй юм.