Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 340 мянга болгох боломжтой юу?
2016.01.20

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 340 мянга болгох боломжтой юу?

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаатай холбоотой хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 340 мянга болгох боломжтой гэсэн мэдээллээр онцлох мэдээллээ бэлтгэлээ.

1999 онд анх батлагдаж байсан хөдөлмөрийн тухай хуулийг олон удаа шинэчилэн найруулж байсан. Энэ удаад мөн олон заалтад шинэчлэл явуулж зах зээлийн нийгэмтэй хөл нийлүүлэхээр болсныг салбарынхан онцоллоо. Нөгөө талаар хүнд нөхцөлд ажилдаг иргэдийн амралт болоод цалин хөлсний асуудлыг шинэчилхээр болсон. Мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг илүү дэмжсэн. Гэртээ хүүхдээ харж байгаа эхчүүд, тэтгэвэрийн насны хүмүүсийг хөдөлмөрийн хуулийн зохицуулалт оруулж өгчээ.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан: Эдийн засгийн бололцооноос шалтгаалаад цалин хөлсний доод хэмжээг нэмэхэд бололцоогоо дайчилан ажиллах ёстой. Өнөөдрийн хувьд цалин нэмэх боломж эдийн засагт байхгүй. Цаашид эдийн засгийн нөхцөлөө харж байгаад гурван талт гэрээ хэлцлийн үр дүнд төсвийн эхний тодотголоор цалинг нэмэх үүргийг засгийн газар хүлээсэн.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....