УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2015.12.15

Хамтын тэтгэврийн хуулийг нийгмийн халамжтай хольж ойлгож болохгүй

УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Бид” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт уригдан оролцож, цаг үеийн асуудлаар ярилцлага өглөө. 

-Таныг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Эр­дэнэ гэхээс гадна “Нийгмийн даатгалын Эрдэнэ” гэж тодорхойлдог. Та хэзээнээс энэ салбарт овоглогдох болтлоо мэргэшиж байгаа вэ? Үүнээс яриагаа эхлэе.

-Би нийгмийн даатгалын салбар, нийгмийн хамгааллын бодлого, үйл ажиллагаатай холбогдоод үндсэндээ 10 гаруй жил болж байна. 2004 онд анх Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргаар томилогдсон. Түүнээс хойш 12 дахь жилдээ энэ салбартай холбогдон ажиллаж байна даа.

-Өмнө нь эрх барьж байсан улс төрийн нам нийгмийн халамжийн хувь хэмжээг өсгөх тухай л ярьж ирсэн болохоос системийн том өөрчлөлт хийж байгаагүй байх. Та саяхан Тэтгэврийн өв залгамжлал буюу хамтын тэтгэврийн тухай хуулийг санаачилж, батлууллаа?

-Хамтын тэтгэврийн тухай хуулийг нийгмийн халамжтай хольж ойлгож болохгүй л дээ. Энэ бол нийгмийн халамж биш, ерөөсөө л ахмад настны нийгмийн хамгааллын гол бодлого болж байгаа эрх зүйн акт. Үүнийг манайхан нийгмийн халамж, тэтгэмжтэй хольж хутгаж ойлгоод байгаа юм. Энэ хуулийн гол үзэл санаа нь тухайн ахмад настан маань өөрөө болон тухайн ахмадын ажиллаж байсан аж ахуйн нэгж нь тухайн хүнд ноогдох шимтгэл хувийг төлөх замаар насан туршдаа хуримтлалыг бий болгож байгаа. Нэг үгээр хэлбэл ирээдүйд учрах аливаа эрсдлээс хамгаалах зорилгоор бий болгож байгаа тэтгэвэрийн хуримтлалын сан. Ахмадууд маань тэтгэврийн хуримтлалын сангаа насан туршдаа бий болгочихоод түүнийхээ үр шимийг үзэлгүй бурханы оронд яваад өгч байгаа тохиолдол цөөнгүй бий.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....

/2-р хэсэг/