2025.06.04

Р.Сэддорж: Ахмадуудын тэтгэврийн зарцуулалтын асуудалд оролцож, хүнд үед зээлийн нөхцөлийг нь чангалах шаардлага байсан уу?

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2025.06.03) хуралдаанаар Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж:

Хуримтлагдсан алдагдал 7,5 их наяд юм байна. Монгол Улсын төсвийн 1/5 нь юмуу? Энэ их алдагдлаа хэзээ дуусгах вэ? Үүнээс хамаг зүйл болоод байгаа биш үү? Энэ их алдагдалтай байгууллага аудит дээр үргэлж сөрөг дүгнэлт авна. Юу нь болохгүй байгааг хугацаатай, тодорхой хэлээч?

Мөнгөний бодлого. Тэтгэврийн зээлийг хуучин хэвэнд нь оруулаач ээ л гээд байгаа УИХ-ын тойргоос сонгогдсон гишүүд. Энэ хүнд үед тэтгэврийн зээлээр битгий оролдоод байгаач ээ. Та бүхэн хүнд үе гэж хэлээд байгаа. Үнэхээр хүнд байна. Заавал өөрчлөлт оруулж, чангалаад байгаа нь ямар учиртай юм бэ? Ахмадуудын тэтгэврийн асуудалд оролцоод байх шаардлага бий юу?

Монголбанкны дараагийн хуулийн нэмэлт өөрчлөлт бол СӨХ, Гар утасны компаниудтай Монголбанкны зээлийн мэдээллийн сан сүлжээгээр холбогдчихсон. Э.Батшугар гишүүний оруулж ирсэн хуулийг ЭЗБХ-ны гишүүд бид бүхэн сайн дэмжиж УИХ-аар батлагдсан. Тэр сүлжээг хэрхэн байхгүй болгох вэ?

Түүний асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Л.Лхагвасүрэн хариуллаа.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн